|
2#
楼主 |
发表于 2011-6-17 20:10:11
|
只看该作者
Б.Обама Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вашингтонд ирэнгүүтээ Арлингтон дахь Дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж шархадсан цэргүүдийг эргэж, тэднийг сэтгэл санаагаар дэмжсэнд талархаж байгаагаа хэллээ. Тэрээр Ерөнхийлөгч таны хэлсэн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Манай Засгийн газар, миний баг аливаа ажлыг хийхдээ эрхзүйн үндсийг чухалчилдаг. Ил тод байдлын гэрээ байгуулах нь худалдаа, эдийн засгийн хүрээг тодорхой хэмжээнд хүргэх эрхзүйн гол баримт бичиг болох юм. Бид Япон, Солонгос зэрэг Азийн хэд хэдэн хүчирхэг оронтой, ЕХ-ны улсуудтай ил тод байдлын гэрээтэй ажилладаг. Эрхзүйн баталгаатай ажиллаж байж бид амжилтад хүрнэ.
Америк, Монгол хоёр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой. Манай улсад энэ талаар туршлагатай, сайн технологитой компаниуд олон бий. Хамтран энэ асуудлыг судалж үзнэ гэдэгт найдаж байна ” гэлээ.
Тэрээр мөн Монгол Улс ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийг энэ оноос даргалах гэж байгааг талархан хүлээж авч байна, дэмжиж ажиллах болно гэв.
Хоёр Ерөнхийлөгч, бүс нутгийн хүрээнд энхтайван аюулгүй байдлын чиглэлээр манай хоёр улсын зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтын талаар, мөн бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцож ярилцлаа.
Монгол, Америк улсуудын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг өндөрсгөхөд өндөр дээд хэмжээний айлчлалууд чухал гэдэгтэй энэ уулзалтын үеэр санал нэгдэв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын айлчлалыг энэ онд багтааж Монгол Улсад хийлгэх асуудлаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг эх орондоо айлчлахыг урилаа. Урилгыг Ерөнхийлөгч Б.Обама талархан хүлээж авав.
Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Тухайлбал, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АНУ-ын Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дара Гэри Локе, Монгол –Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Иргэний агаарын “МИАТ” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Орхон, АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн захирал Леосадиа Зак, Боинг компаниас онгоц худалдаж авах гэрээнд “МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхон, Боинг компанийн дэд захирал Стэнлэй Рот, Иргэний агаарын тээврийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Иргэний нисэхийн удирдах газрын дарга С.Батмөнх, АНУ –ын Агаарын тээврийн удирдах төв байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Херта нар тус тус гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслол Вашингтон дахь “”Блейр хаус” харшид боллоо. |
|