网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10253|回复: 1
打印 上一主题 下一主题

Тавантолгойн ордын эзэн

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-4-1 17:52:10 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Засгийн газар 2.7 сая иргэнээ Тавантолгойн ордын эзэн гэснийг баталгаажууллаа
Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргалаа.
Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад 2 сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна.
“Стратегийн орд газруудаа ээлж дараатай эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгаас олох орлогыг иргэн бүртээ шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах цогц асуудлын нэг болох хувьцааны талаар Засгийн газар ээлжит болон ээлжит бус хуралдаанаар удаа дараа нухацтай хэлэлцэн шийдвэр гаргалаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр мэдэгдлээ.
Нэгж хувьцааны үнийн тухайд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж арилжиж эхлэх үед нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх нь тодорхой болно.
Компанийн ажил, ялангуяа олборлолт, нүүрсний экспорт жигдэрч, зам, төмөр зам, ус, эрчим хүчний хангамжийг шийдэж, угаах-баяжуулах үйлдвэр зэрэг ажил эхэлсний дараа хувьцааны үнэ бодит байдлаар тогтох хүртэл тухайн иргэн хувьцаагаа зарж, борлуулах эрхгүй. Энэ нь иргэдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг” гэлээ.
“Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тунгалаг, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх бөгөөд явцыг Засгийн газар сар, улирал бүрээр тогтмол мэдээлнэ.
Харин хувьцаа эзэмшигч иргэн өөрөө хариуцлагатай байж, хяналтаа тавин, компанийн ажил ямар шатандаа явж байгааг мэдэж байх ёстой, энэ боломжийг ч иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлснээр бүрдүүллээ.
Цэнхэр, ягаан тасалбарын ач тусыг иргэд сайн ойлгоогүйгээс үр шимийг нь хүртэж чадаагүй. Энэ алдааг давтахгүйн тулд хөрөнгийн зах зээл гэж юу болох, энэ талаархи иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэгт төр, засаг анхаарна, иргэд  ч өөрсдөө хичээх хэрэгтэй” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв.
Монголын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгой төслийг дэлхийн жишигт хүрсэн, дэд бүтэц зэрэг салбарт ирээдүйд хэрэгжих төслүүдэд үлгэр жишиг болохуйцаар хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд онцолж байна.
Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ч санал нэгтэй байгаагаа хэллээ.
Хувьцааг иргэдэд эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс хариуцна.
Ингэхдээ хувьцаа эзэмшигч гэснийг баталсан тусгай тэмдэглэгээг тухайн иргэний Хүний хөгжил сангийн дэвтэрт баталгаажуулах юм байна.
Ийнхүү байгалийн баялгаа ашиглах, түүний дотор уул уурхайн салбарын хөгжлийн орлогоос ард иргэддээ хуваарилах, хишиг, хувь хүртээх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм асуудал биеллээ олж, иргэн бүртээ хувьцаа эзэмшүүллээ.
Цаашид хөрөнгө оруулагчид болон олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгийн биржэд хувьцааг нь арилжаалах бэлтгэлээ хангах зэрэг шат дараатай олон ажил хийгдэнэ.
2#
 楼主| 发表于 2011-4-1 17:53:19 | 只看该作者
蒙古首次向人民分煤矿红利

早报讯 蒙古国政府昨天在非例会上决定,近280万本国公民每人分得战略大矿塔温陶勒盖煤矿536股股票红利,这是蒙古政府首次以股份形式向全体公民分红。股票的价值则要等到蒙古国有企业“额尔德斯-塔温陶勒盖”公司股票上市交易时确定。
上述红利股票占塔温陶勒盖煤矿股票总数的10%,即15亿股。除“额尔德斯-塔温陶勒盖”公司持50%的股份外,蒙政府计划将10%的股份出售给蒙私营企业,其余30%出售给外国企业。
2010年,蒙政府决定用两年时间以现金和非现金方式向每位公民发放150万图格里克(1元人民币约合180图格里克)的福利,此后多次给每位公民发放现金,履行让国家矿产资源的收益惠及每个公民的承诺。
塔温陶勒盖煤矿竞标工作从去年正式开始以来,目前已进入第二轮,包括中国神华集团在内的六家公司和公司联合体将为最终胜出做最后角逐。预计竞标工作年内结束。
俄总统流动接待站
5月开门迎访民
早报讯 俄罗斯总统梅德韦杰夫透露,自2011年5月起将启动总统流动接待站的工作。他说:“从今年5月开始将组织俄罗斯总统流动接待站的工作。将任命总统办公厅的特别人员前往所有地区,他们将受理居民和机构代表的意见,以及对政府代表的行为或不作为的投诉。”
他指出,政府应积极响应这一计划。
俄总统助理阿尔卡季·德沃尔科维奇进一步向媒体透露,处理民众投诉政府行为或不作为的新程序将使信访回馈变得公开化。他说:“主要的意思是,任何一条投诉都不会得不到公开的答复。处理结果还应在媒体与社交网络上公布。”
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-15 22:31 , Processed in 0.043078 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表