|
Үрчилсэнийг бүртгэх талаар
Хүүхэд үрчлэн авагч нь:
- Насанд хүрсэн
- Иргэний эрхзүйн эрхийн бүрэн чадамжтай
- Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөж хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байх ёстой
Хүүхэд үрчлүүлэхийг дараах тохиолдолд хориглоно.
- 60-аас дээш настай
- Эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан
- Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн
- Ашиг хонжоо олох зорилготой
- Шүүхийн шийдвэрээр иргэний эрхзүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгарлагдамал чадамжтай гэж тооцогдсон
- Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг.
- Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг дүүргийн Засаг дарга хянан үзэж үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
Үрчлэн авагч нь
1. Хоёулаа өргөдөл бичиж хороон даргаар цохуулаад нотариатаар батлуулсан байна.
2. Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Хоёулангийх нь иргэний үнэмлэх, хуулбар
4. Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн байгууллагын тодорхойлолт
5. Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой эсэх талаар албан байгууллагын тодорхойлолт, эсвэл хорооны засаг даргын тодорхойлолт
6. Байнга оршин суугаа газрыг талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт/
Үрчлүүлэх тал:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ, үрэгдүүлсэн бол ИБМУТ-ийн Иргэний баримтын төв архивын лавлагаа
2. Хоёулаа өргөдөл бичиж, хороон даргаар цохуулаад нотариатаар батлуулсан байна.
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хуулбар
4. 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл
5. Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол хүүхдийн байгууллагын зөвшөөрөл |
|
|