|
2#
楼主 |
发表于 2010-11-23 12:54:54
|
只看该作者
Хөдөө орон нутгаас УБ-т шилжин ирж байгаа иргэдийн анхааралд
1. ХААТР-23 маягт Жич: Маягтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Иргэдийг хүлээн авах 1-р байрнаас авна.
2. Иргэний үнэмлэх /паспорт/ Жич: Иргэний паспортын зураг нь хөндийрсөн, тамга нь бүдгэрсэн тохиолдолд Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн архиваар баталгаажуулна.
Мөн ИБМУТ-ийн архиваас материал нь гараагүй иргэд 3-4 ширхэг зурагтай, тамгатай хүчинтэй бичиг баримттай ирнэ.
Үүнд: Гадаад паспорт, жолооны үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, НД-ийн дэвтэр, ажлын газрын үнэмлэх, 8, 10-р анги төгссөн монтаж зэрэг байж болно.
3. 1% зураг Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.
4. Эцэг эхийгээ дагаж ирж байгаа 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ.
5. Иргэний үнэмлэхтэй иргэн 2000 төгрөг, иргэний паспорттай иргэн 1000 төгрөг, дагаж ирж байгаа хүүхэд 1000 төгрөгтэй ирнэ. |
|
|