|
4#
楼主 |
发表于 2010-11-23 12:51:27
|
只看该作者
Төрөлтийг бүртгэлийн талаар
Төрснийг бүртгэхдээ:
- Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх
- Төрөлтөө бүртгүүлээгүй хугацаа хэтэрснийг бүртгэх
- Амьгүй төрсөн буюу төрөөд нас барсан хүүхдийг бүртгэх гэсэн төрөл байна.
Шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэхдээ доорхи материалуудыг бүрдүүлэн авчирна.
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгээс өгсөн “Иргэний эрүүл мэндийн дэвтэр”
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх
- Эцэг, эхийг гэрлэлтийн гэрчилгээ. Хэрэв гэрлэлтээ бүртгүүлээгүй гэр бүлээс хүүхэд төрснийг бүртгүүлэх бол эцэг эх 2 өөрсдийн биеэр бүртгэлийн байгууллагад очин хүүхдээ бүртгүүүлнэ.
Мөн 1 жилээс дээш хугацаанд төрсөн хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд:
- Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа
- 1980 оноос хойш төрсөн тухай эмнэлэг /амаржих/ газрын магадлагаа
- Магадлагаа байхгүй бол Төрөлтийн нөхөн бүртгэх дүгнэлт буюу шүүхийн шийдвэр зэрэг материалуудыг бүрдүүлнэ.
Төрөлт бүртгүүлээгүй хугацаа хэтэрсэн буюу 1988:05:01-ээс өмнө төрсөн хүмүүсийн төрөлтийг нөхөн бүртгэхдээ:
- Эрүүл мэндийн тодорхойлолтоор
- Шүүхийн шийдвэрээр
- Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгэнэ.
Эрүүл мэндийн тодорхойлолтоор бүртгүүлэхдээ:
- Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магдалгааг тухайн төрсөн эмнэлэг, төрөх газраас гаргуулан авчирна. /1980 оноос хойш төрсөн иргэн/
- Эцэг, эхийг иргэний үнэмлэх
- Эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа.
Шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгүүлэхдээ:
- Тухайн оршин суугаа нутаг дэсгэрийнхээ шүүхэд өргөдлөө гарган насаа тогтоолгосон шүүхийн шийдвэр
- Иргэний Баримтын Төв Ахиваас шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон регистер /регистерийг шүүхийн шийдвэр дээр бичиж тэмдэглэн гарын үсэг зурсан байна/
Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгүүлэхдээ:
Улаанбаатар хотод оршин суугч иргэд нь Нийслэлийн Иргэний Бүртгэлийн албанаас дүгнэлт гаргуулна.
Төрөлтийн Нөхөн бүртгэлийн дүгнэлт гаргуулахдаа доорхи материалыг бүрдүүлнэ:
- Иргэний баримтын төв архиваас төрөлтын бүртгэлд байхгүй тухай тодорхойлолт.
- Иргэний өргөдөл /хэдэн онд хаана төрсөн, эцэг эхийн овог нэр, төрсөн оныг бичсэн/
- Иргэний паспорт, иргэний үнэмлэх /гээсэн тохиолдолд бүрдүүлэлт хийсэн ирэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет/
- Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хөдөрмөрийн дэвтэр, МҮЭ-ийн , МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл/
- Тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтэр
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Сургууль төгссөн гэрчилгээ, диплом
- Жолооны үнэмлэх
- Сурагчийн хувийн хэрэг
- 1956 оноос өмнө төрсөн хүн Үндэсний төв архиваас хүн амын тооллогын лавлагаа зэрэг материалуудыг бүрдүүлнэ. |
|
|