网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4966|回复: 2
打印 上一主题 下一主题

Иргэний бүртгэл3

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-11-23 12:53:27 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний талаар
Иргэн аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг хийлгэхдээ доорхи материалуудыг бүрдүүлнэ.

Нэг. Шилжин явагсад

А. Шилжин суурьшихыг хүссэн иргэд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт аймаг нийслэлийн дотор шилжин сууршихыг хүссэн иргэд, сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт оршин сууж байгаа баг, хороогоороо уламжлан өргөдөл гаргана. Өргөдөлдөө: Овог, эцгийн нэр, нэр, ам бүлийн байдал, өөрийнхө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрхэлж байгаа ажил мэргэжил, шилжих болсон шалтгаан, шилжээд хаана ямар байгууллагад ажил эрхлэх, аль сум дүүрэг, баг, хороонд оршин суух, амьдрах орон сууц хаягийг тодорхой бичнэ.
Б. Ажилд томилох тухай аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тодорхойлсон зохих шатны Засаг даргын тодорхойлолт буюу шүүхийн шийдвэр, гэр бүлийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар зэргийн аль тохирохыг өргөдөлд хавсаргана.

Хоёр. Шилжин ирэгсэд Шилжсэн нийслэл, аймгаас бичүүлсэн ХААТР-24 маягтын тасалбар, иргэний үнэмлэхийг авчирч, ХААТР-23 маягтыг бичүүлж хаягийн тэмдэглэгээ хийлгэнэ.

Гурав. Иргэдийн шилжин суурьшихыг түр хойшлуулах Иргэдийн шилжин суурьших хүсэлтийг дор дурьдсан үндэслэлээр түр хойшлуулж болно.

А. Шүүхийн тогтоолоор ял тэнсэн, засан хүмүүжүүлэх ажил хийж байгаа бол шийтгэлийн хугацааг дуустал
Б. Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уул хэргийг шийдвэрлэгдтэл
В. Гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн бол энэ тухай шүүхийн шийдвэр гартал
Г. Ажиллаж байсан байгууллагадаа өр төлбөртэй бол түүнийг барагдуултал Д. Асран хамгаалагч харгалзан дэмжигчээ орхиж буй бол түүний хэрхэхийг шийдтэл
Е. Иргэний баримт бичгийн зөрчилтэй бол, түүнийг арилгатал
Ж. Хуульд заасан бусад үндэслэл

Дөрөв. Хүлээх хариуцлага Монгол Улсын нутаг дэвсгэрт шилжин суурьших журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд Монгол улсын хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
2#
 楼主| 发表于 2010-11-23 12:53:49 | 只看该作者
Иргэний овог, эцгийн нэр өөрчлөх талаар
ТАНЫ ЭРХ : Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргаж болно.

Өөрчлөх шалтгаан:
• Овгоо буруу тогтоож баримт бичиг бичүүлсэн
• Иргэний эцгийн нэр, нэр баримт бичигт буруу бичигдсэн
• Хэлэх, бичихэд хэцүү, гаж этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан
• Иргэний баримт бичгүүдэд бичигдсэн овог, эцгийн нэр, нэр хоорондоо зөрж байгаа
• Төрсөн буюу үрчлэн авсан эцэг эхийн нэрээр овоглох хүсэлт гаргавал
• Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харъяат эмэгтэй нөхрийнхөө овгоор бүртгүүлэх хүсэлт гаргавал
• Бусад

ТАНЫ ҮҮРЭГ: Иргэн энэ тухай өргөдлөө сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана. Овог, эцгийн нэр, нэрээ өөрчлүүлэхийг хүссэн 16 ба түүнээс дээш насны иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 0-16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
2. 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол эдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ, ял шийтгэлгүй, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаадын иргэн харъяалалгүй хүнийг Монгол Улсын харъяат болгосон тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, банк татварын албаны тодорхойлолт, өмнө нь овог, эцгийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаархи архивын лавлагааг бүрдүүлнэ.

ШИЙДЭЛ: Эдгээр материалыг хянаж, өөрчлөх үндэслэл байвал сум дүүргийн Засаг дарга, иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамж гаргана. Бага насны болон насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэрийг эцэг эхийн хамтран гаргасан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн өргөдөл болон хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авсаны үндсэн дээр өөрчилнө.

0-16 насны хүүхдийн овог, эцгийн нэр, нэр өөрчлүүлэхийг хүссэн тохиолдолд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Төрсний гэрчилгээ, архивын лавлагаа, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, насанд хүрээгүй хүний бичгээр гаргасан зөвшөөрөл.

Дараахи тохиолдолд Иргэний овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөхөөс татгалзана.

1. Урьд нь овог, эцгийн нэр, нэрээ 1 удаа сольсон бол

2. Өргөдөл гаргагч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан бол

3. Өргөдөл гаргагч банк, татварын байгууллагад өртэй бол
3#
 楼主| 发表于 2010-11-23 12:54:02 | 只看该作者
Иргэний паспортаа үрэгдүүлсэн иргэд бүрдүүлэх материал

1. Оршин суух Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанаас дахин олголтын өргөдөл анкет авна.

2. Дахин олголтын өргөдлөө харъяалах хорооны Засаг даргаар цохолт хийлгэнэ.

3. Төрсний гэрчилгээ.

4. 3% цээж зураг
    Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.

5. 2000 төгрөг бэлнээр.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-16 06:54 , Processed in 0.042309 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表