|
2#
楼主 |
发表于 2010-9-23 16:26:21
|
只看该作者
Навчит өргөмжлөл ухуулга өргөмжлөл өгөх нь чин ван, бэйл өргөмжлөвөөс навчит өргөмжлөл шагнамуй. Бэйс, гүнгээс доош ухуулах өргөмжлөл шагнан өгмуй. Цөм бараалах яам дээр авмуй. Түшмэл залгамжлах данс, олон монголчуудын өв залгамжлах удаа жич шагнан өргөмжлөх үндэс эхийг бүрнээ цэсэд тэмдэглүүлж дотор хадгалуулаад арван жил нэг удаа засцгааж хуучин цэсийг халж гаргана. Жагсах загсаалд дагалдах хүн, чин ван болбоос алтаар чимсэн улаан шүхэр хоёр, туг хоёр, хиур арав, жагсаалын түшмэлийн дөтгөөр зэрэг. Тавдугаар зэрэгтэй нижгээд жун ван болбоос алтаар чимсэн улаан шүхэр нэг, туг нэг, хиур найм, жагсаалын түшмэл тавдугаар зэрэгтэй, зургадугаар зэрэгтэй нижгээд, бэйл болбоос улаан шүхэр нэг, туг нэг, хиур зургаа, жагсаалын түшмэл тавдугаар зэрэгтэй нэг, бэйс болбоос улаан шүхэр нэг хиур зургаа, жагсаалын түшмэл зургадугаар зэрэгтэй нэг, гүн болбоос хиур, шүхэр бэйсын адил. Жагсаалын түшмэл долдугаар зэрэгтэй нэг, ван, бэйл, бэйс, гүнгийн малгай хувцас, жич жагсаалын дарга, жагсаалыг захирах түшмэл, хий нарын хууль бүрнээ угсаа вангуудын адил.
Гагцхүү жолоо тухайлан зарлигаар шагнах нь бус болбоос улбар шар өнгө, хүрэн өнгийг хэрэглэвээс болохгүй, тайжын малгай хувцас болбоос өөрий өөрийн зэргийг дагана. Хошууг захирагч зангиас доош түшмэл орлон хөөгч нар бүрнээ дотоод хошууг захирагч сайд, мэйрний занги, заланы занги, сутын занги, орлон хөөгчөөс нижгээд зэрэг бууруулмуй. Түшмэл байгуулах нь хорчины зэрэг хорин таван аймгийн тавин нэгэн хошуунд хошуу бүр засаг нижгээд байгуулмой. Эс бөгөөд улиран хөөмүй. Эс бөгөөс сонгож хэрэглэнэ. Түшмэлийн зэргийг бодохгүй хошууны хэргийг туслан ялгагч нь хоёр, эс бөгөөс дөрөв, ван, бэйл, бэйс, гүн, тайжийг хэрэглэнэ. Нэг зуун тавин эрд сумын занги нижгээд, орлон хөөгчөөс зургаан хуяг тавиад байгуулмой. Сум үлэмж болбоос хошууны захирагч сайд нэжгээд, мэйрний занги хошуу байгуулмой. Зургаан сумын зангид заланы занги нижгээд байгуулмой. Сум үлэмж болбоос хошууны захирагч сайд нижгээд, мэйрний занги хошуу байгуулмой. Сумын занги арваас доош болбоос хошууны захирагч сайд мэйрнийн зангийг уул хошууны тайжийн дотроос сонгож уг зэрэгтэй хавсарч захирна.
Хэрэв тайжийн дотор хүн үгүй болбоос заланы зангийн дотроос сонгож тавимуй. Залангийн зангийг орлон хөөгчийн дотроос сонгож тавимуй. Сумын зангийг орлон хөөгчийн дотроос сонгож тавимуй. Үүнийг дэс дараалан дэвшүүлнэ. Орлон хөөгчийг хүчирхэг эрсийн дотроос сонгож нөхнө. Хошууг захирагч зангиас доош нас өтөлсөн эмгэглэсэн, өвдсөн эвсээс хүн тушаалыг эс чадварлах нь буй аваас байлгамуй. Үүнийг цөм засгийн шударгыг барьж дэвшүүлэн бууруулах явдлын яаманд мэдүүлээд нийлүүлж сонсгон айлтгана. Хөх хотын Түмэдэд мэйрний занги нэгийг хол дахиныш амар болгосон жанжинд захиргасны тулд залааны занги, сумын занги, орлон хөөгч жич харгалзах түшмэлийн зэрэг зангийг цөм харъяат жанжин нар сонгон авч тухайлж ташлуулан тогтоож явдлын яаманд илгээн авч биеийг үзүүлж нөхөн тавимуй. Чуулган нийлэхэд цэргийн эзвсгийг хянан байцаах зах хязгаарыг манаж цагдах эрүү хорыг тодорхойлон шийдэх эрсүүдийн цэсийн туслаж зохиоход нь гурван жил болсон бүр хиа захирах дотоод сайд, сул сайд, тэргүүн зэрэг хиа, манжийн есөн сайдууд, найман хошууны хошууг захирагч сайд, мэйрний занги, гавшгй гарын сайд, тугийн занги, жич харъяат явдлын яамны эрхэлсэн сайд, дэд сайдыг жагсаан бичиж айлтгаад зарлигаар дөрвөн хүн гаргаж шүүх явдлын яам, жич явдлын яамны хэлтсийн түшмэл бичигч нарыг авч зарлигыг өргөн бариулж одоод олон засгууд цаг тогтоож чуулганы даргын газарт одмой. Одоход хожигдсоныг нь торгоно.
Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос дөрвөн аймгийнарван хошууг нэгэн чуулган болгож, Жирэмд нийлнэ. Удхан найман аймгийн арван нэгэн хошууг нэгэн чуулган болгож Зуу Удада нийлнэ. Харчин Түмэд хоёр аймгийн таван хошууг нэгэн чуулган болгож Зостод нийлнэ. Үзэмчин, Авга,Хуучид, Сөнөд, Авга нарын таван аймаг арван хошууг нэгэн чуулган болгож шилийн голд нийлнэ. Дөрвөн хүүхдийн аймаг халхын баруун гар, Ураад, Муумянганы дөрвөн аймгийн зургаан хошууг нэгэн чуулган болгож Улаанцвт нийлнэ. Ордосын долоон хошууг нэгэн чуулган болгож Их зууд нийлнэ. Чуулган бүр чуулганы дарга, дэд даргыг нижгээд байгуулна. Хөх хотын Түмэд чуулган нийлэхэд тус хот хурна. Чуулганы дарга байгуулахгүй бараалхан ирэх өдрийг жил бүр арван хоёр сарын арван тавны хойно, хорин тавны урьд бүрнээ хүрч ирнэ.
Шагнан өгөх нь чин ванд мөнгө дөрвөн зуун гучин лан, олон аймгийн нэгэн адил, гагц хорчины чин ванд таван зуун хоёр лан, жүн ванд гурван зуун арван долоон лан, олон аймаг нэгэн адил гагцхүү хорчины засаг жүн ванд гурван зуун жаран лан, бэйлд хоёр зуун гучин найман лан, бэйст нэг зуун тавин лан гүнд нэг зуун арван долоон лан, хошууны хэргийн захирах тайжид далан зургаан лан, тэргүүн зэрэг, дэд зэрэг, сул тайжид гурван лан, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэгтэнд тавин гурван лан. Мөн идүүлэх нь: Улс гүнжид идүүлэх (эзэмшүүлэх-Ж.У) морио, дөчин тав, хос морь арван тав, хошой гүнжид идүүлэх морь дөч, хос морь арван гурав, хошой абхайд эдлүлэх морь гучин тав, хос морь арав, төрийн абхайд идүүлэх морь гуч, хос морь найм, бэйлийн охин төрийн абхайд идүүлэх морь хорин тав, хос морь зургаа, хошууны абхайд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, гүнгийн охин абхайд эзлүүлэх морь найм, угсааны охинд идүүлэх морь зургаа, хос морь гуав, гүнж хошойн абхайд тавнан идүүлэх морь хорин тав, хос морь зургаа , төрийн абхайн бэйлийн охин төрийн абхайн тавнанд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, хошууны абхайн тавнанд идүүлэх морь арав, хос морь гурав, гүнгийн охин тавнанд идүүлэх морь зургаа, хос морь нэг, чин ванд идүүлэх морь дөч, хос морь арван тав, олон аймаг нэгэн адил гагцхүү Хорчины гурван чин ванд идүүлэх морь дөчин тав, хос морь нэгэн адил, жүн ванд идүүлэх морь гучин тав, хос морь арав, бэйлд идүүлэх морь гуч, хос морь найм, олон аймаг нэгэн адил.
Гагцхүү Хорчины нэгэн бэйлд идүүлэх морь дөчин тав, хос морь арван тав, бэйсд идүүлэх морь хорин тав, хос морь зургаа, гүнд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, хошууны хэргийг захирах тайжид идүүлэх морь арав, хос морь гурав, гүнжийн хөвгүүд ач нар жич ургын тайжид идүүлэх морь, хос морь мөн нэгэн адил. Пүнлүү торго олгох нь: Улсын гүнжийн пүнлүү, мянган лан, торго гуч, хошой гүнжийн пүнлүү хоёр зуун лан, торго арван хоёр, хошой абхайн пүнлүү хоёр зуун лан, торго найм, бэйлийн охин төрийн авхайн пүнлүү тавин лан, торго зургаа, хошууны абхайн пүнлүү дөчин лан, торго тав, гүнгийн охин абхайн пүнлүү гучин лан, торго дөрөв, хошой гүнжийн тавнангын пүнлүү хоёр зуун лан, торго есөөд, хошой абхайн тавнангын пүнлүү нэг зуун лан, торго найм, төрийн абхайн тавнангийн пүнлүү тавин лан, торго тав, бэйлийн охин төрийн абхайн тавнангийн пүнлүү дөчин лан, торго дөрөв, хошууны абхай тавнангийн пүнлүү гучин лан, торго гурав, чин вангын пүнлүүхоёр мянган лан, торго хорин тав, олон аймаг нэгэн адил, гагцхүү хрочины гурван чин вангийн пүнлүү хошойд мянга таван зуун лан, торго дөчөөд, жүн вангын пүнлүү, нэг мянга хоёр зуун лан, торго арван тав, гагцхүү хорчины жүн вангийн пүнлүү нэг мянга таван зуун лан, торго хорь, бэйлийн пүнлүү найман зуун лан, торго арван гурав, бэйсийн пүнлүү таван зуун лан, торго арав, улсын түшээ гүний пүнлүү гурван зуун лан, торго ес, улсад туслагч гүнгийн пүнлүү хоёр зуун лан, торго долоо, хошууны цэргийг захирах тайжийн пүнлүү нэг зуун лан, торго дөрөв Чянь чин мэньд явах тэргүүн зэрэг тайжийн Цянь чин мэньд тайжийн пүнлүү нэг зуун лан, дэд зэрэг нь наян лан, гутгаар зэрэг нь жаран лан, дөтгөөр зэрэг нь дөчин лан, чухам түшмэл жигүүрийн түшмэл, дэсэлсэн түшмэл, харгалзах түшмэлийн пүнлүү найман хошууны үе залгамжлах түшмэлийг үзэж нэгэн дундуур бууруулмуй гэжээ. /Б.Буянчуулган/
Үүнийг зарлигаар тогтоосон Монгол Хотон аймгийн ван гүнгийн илтгэл шастирын 17-р дэвтэрт, Дайчин улсын бүгд хуулийн 79-р дэвтрээс авав.
Эх сурвалж: Манжаас Монголыг эзэрхсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүнМонгол улсын их сургууль түүхийн судалгааны хүрээлэн |
|