|
Хонин сүрэг
Хонин сүрэг манай улсын нийт малын дотор 59,1 хувийг эзэлнэ. Хонин сүргийн тоогоороо Завхан, Увс, Хөвсгөл аймаг нийт аймгийн дотроос эхний байр эзэлдэг. Манай улсын нутаг дэвсгэрийн хангай, хээр, тал, говийн аль ч бүсэнд хонин сүргийг үржүүлдэг.
Манай улсын аль ч бүсийн бэлчээрийн хөрс, ургамлын нөхцөл нь хонин сүрэгт нэн идээшилтэй болно. Хонин сүргийг дотор нь нарийн, нарийвтар, ширүүвтэр ноосны, каракулийн чиглэлийн гэж ашиг шимийн тодорхой чиглэл тогтоон үржүүлж байна. |
|
|
|