|
2#

楼主 |
发表于 2010-3-12 19:10:07
|
只看该作者
Чиний баян нохойн тарган хоёр адил
Шунахай хүн шав шув халтартай адил
Сийсэн баянаас сэргэлэн гуйлгачин дээр
Ноёны баян нохойн тарга хоёр адил
Нохойн тарга баяны хайр адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён, ноён хүн баян.
Гэрийн баянаас хээрийн баян
Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян
Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян
Олон олонд санаа олон, баян баянд мод баян
Ужиг өвчин хүнд, уужим дэлхий баян
Үхэртэй баянаас нөхөртэй баян |
|