|
Нүүрээ бодсонд орвол нэрээ бодсон нь дээр
Нэг хүний ухаанаас хоёр хүний ухаан дээр
Нэг хүүхэн ичээсэнд орвол нэг барс ичээсэн нь дээр
Нэр хугарсанаас яс хугасан нь дээр
Нялганаас шулганах нь дээр
Нялуурахаас хатуурах нь дээр
Нялуунаас шулуун нь дээр
Нялцгайгаасаа аргуу нь дээр
Минийх долоохон, чинийх долоо гэх
Мэдэхгүй юмаа байхгүй, чадахгүй юмаа болохгүй гэх
Олон хэлбэл чалчаа гэх
Дуугүй суувал ихэмсэг гэх
Өөдөө гэхэд доошоо, доошоо гэхэд өөдөө гэх
Сайн болж гэвэл би хийсэн гэх
Муу болж гэвэл тэр хийсэн гэх
Дэмий үг дээвэр дээгүүр, илүү үг өрхөн доогуур
Зан нь дээгүүр
Заяа нь доогуур |
|