|
5#
楼主 |
发表于 2010-2-24 18:47:08
|
只看该作者
Идэшний болон техникийн тос
Өөх хайлуулах. Хайлуулах өөхийг махны машинаар машиндвал тос нь илүү сайн ялгарна. Мөн шинэ өөхнөөс тос бага ялгарах тул тодорхой хугацаанд байлгаж хуршаавал тос ялгарах нь сайжирч гарц нь нэмэгдэнэ. Хэрчсэн өөхийг хүйтэн усанд 0,5-1,5 хоног байлгахдаа хоногт 2-оос доошгүй удаа сайн булхаж усыг нь сольж цус ялгадасыг бүрмөсөн сайтар угаана.
Өөхийг халаасан ширмэн тогоонд хийж хайлуулна. Тэгэхдээ дээрээс нь ялимгүй бага түүний аравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний ус хийж сайн хутгаад зөөлөн гал дээр шимэлдэгийг нь шаргал өнгөтэй болтол хайлуулж шаргаана. Ингэж хайлуулсан тосыг шүүж аваад царцааж хадгална. Мөн тэрчлэн тосны кг-д 100 гр сүү нэмж сүүг савны ёроолд тунатал буцалгаж болно. Дахин буцалгахдаа 50-100 гр талхны зах оролцуулбал анхилам сайхан үнэртэй болдог байна.
Яс тослох. Хүнсэнд хэрэглэсэн махны ясыг сайтар мөлжиж хадгалж байгаад тосолж идэшний тос гаргаж авна. Хадгалахдаа чийггүй хуурай орчинд хадгалж, хуршуулж муутгахгүй байлгана. Тослохын тулд ясыг үе бүрээр нь нугалж чөмөгний булуу зэрэг том ясыг жижиглэн хагалаад ширмэн тогоонд хийж дээрээс нь бараг далд ортол ус хийж бага зэрэг давс нэмээд 3-4 цаг түүнээс ч удаан хугацаагаар буцалгана. Буцалгах явцдаа тосыг нь бүрэн авахын тулд байнга эргүүлж тойруулж битүү таглаж байна.
Дараа нь ясыг авч шөлийг саванд юүлж тосыг царцаагаад хамж авна. Ясны тосоор боов, боорцгийн гурил зуурах, арвай, суль, цалхирын гурил зуурч идэхэд амттан болно. Бас бин шарвин, хуушуур, хайрч болно.
Яс нэрэх. Ясыг тосолж идэшний тос гаргасны дараа түүнийг нэрэх замаар техникийн тос гаргана. Ясыг нэрэхдээ том ширмэн тогоо буюу торх савны ёроолыг цоолж дор нь тос авах саваа газар ухан суулгана. Тогоо буюу торхондоо жижиглэж үйчсэн ясыг хийж битүү таглаад эргэн тойронд нь гал түлэхэд ёроолын цоорхойгоор тос ялгарч тоссон савд хуримтлагдана. Ингэж ялгаж авсан техникийн тосыг барааны саван үйлдвэрлэх, сур тослоход хэрэглэнэ.
|
|
|