|
Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтав, Ч.Мөнхбат нар энэ сард орон нутагт ажиллах юм байна. Тэд Архангай, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Ховд зэрэг нийт найман аймагт ажиллах аж. Өнгөрсөн онд дээрх аймгуудын прокурорын газрын дарга нар шинээр томилогдон ажилласан тул Улсын ерөнхий прокурорын орлогч нар үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөх, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой юм байна.
Г.Наран |
|