网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4417|回复: 0
打印 上一主题 下一主题

Цахиагийн Элбэгдорж /товч намтар/

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-6-27 21:28:55 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 hmjg 于 2009-7-13 18:55 编辑



Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй..  
Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Уркайны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

Ц.Элбэгдорж нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:
1981-1982: “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист,
1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн  эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.)
1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)
1990:     “Ардчилал” сонины эрхлэгч (энэ хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийн тухай мэдээллийг ард түмэнд түгээж, монгол хүн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг эдлэх ёстой гэдгийг сурталчилж нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт авчрав.)
1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн (энэ хугацаандаа Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс төрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсын ардчилал зах зээлд тууштай шилжүүлэх байр суурийг баримталж байв.)
1991:     Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн (энэ хугацаандаа малыг малчдад хэмээх хөдөлгөөн өрнүүлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулав.)
1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн (энэ хугацаандаа хувьчлалыг гүнзгийрүүлэх, газар хувьчлахыг эрх баригчдаас шаардаж байв.)
1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
1996-1999: МҮАН-ын дарга
1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга (энэ хугацаандаа орон сууц хувьчилах, татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, АНУ-ын зах зээлийн Монголын үйлдвэрлэгчдэд нээж өгөх гэх мэт олон ажлыг хийсэн)
1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга (энэ хугацаандаа төр ард түмнээсээ уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж, хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олговорыг олгуулсан байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болов.)
1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга (энэ хугацаандаа Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдүүлэв.)
1998:         Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (энэ хугацаандаа бөхийн өргөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн, татварын орлогыг бүрдүүлэх зоримог алхам хийсэн.)
2000 оноос:  “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч.
2004-2006:  Монгол Улсын Ерөнхий сайд (энэ хугацаандаа хүүхдийн мөнгийг анх олгох, мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх, Чингис хааны хөшөө цогцолборыг байгуулах, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж интернэтийн үнийг хямдруулах, Европын Холбооны зах зээлийг Монголчуудад нээж өгөх зэрэг ажлуудыг хийжээ.)
2005-2008: Ардчилсан Намын дарга (энэ хугацаанд Ардчилсан Нам “Дөрвөн 10” хэмээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж бүх төрлийн татварыг 10 хувь болтол бууруулах, ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 10 хувь болгож бууруулах ажлыг амжилттай хийж татвар төлөгч, ажил олгогчдын ачааллыг эрс багасгав. Хүүхдийн мөнгөний амлалтаа бүрэн биелүүлэв)
2008-оноос: УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-9-10 16:50 , Processed in 0.047493 second(s), 20 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表