网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

Хоёр улсын түншлэлийн зэргийг ахиулна

查看数: 5024 | 评论数: 1 | 收藏 0
关灯 | 提示:支持键盘翻页<-左 右->
    组图打开中,请稍候......
发布时间: 2011-2-26 10:08

正文摘要:

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын гадаад хэргийн ...

回复

hmjg 发表于 2011-2-26 10:09:01
Монгол улсын ерөнхий сайдын  хувьд энэ онд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Энэхүү айлчлал нь эдийн засаг хамтын ажиллагааны тодорхой бодлогын асуудлаар ахиц гарсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын өмнө холбогдох яамд болон Засгийн газар хоорондын  комиссын  хурал, Засгийн газрын байгууллагуудын  түвшинд айлчлал болно гэж бодож байна. Айлчлалын бэлтгэлийг хангах  ажлын хэсэг  ажиллуулах  саналтай байна” хэмээн ярилаа.  Манай улсад ажлын айлчлал хийж байгаа  эрхэм сайд, ноён Ян Жечи  цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг  хэрхэн идэвхтэй  хөгжүүлэх, дээд хэмжээний уулзалтуудаар тохирсон хэлэлцээрийг үр дүнтэй болгоход Засгийн газрын түвшинд анхаарах болно гээд, хоёр улсын хамтын ажиллагааны түншлэлийн зэргийг ахиулах  зорилтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.  
БНХАУ нь Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч, түнш гэдгийг  эрхэм зочин дурьдлаа. Түүнчлэн  ирэх 10 жилд Монгол, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд нөлөө болохуйц хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа энэ үеэр ноён элчин сайд Ян Жеки илэрхийллээ. Мөн Ерөнхий сайдын дурьдсанчлан хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг ч дэмжиж буйгаа хэллээ.  Мөн  БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй  Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал  хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт ахиц гарсан, шинэ амжилт авчирсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна гээд, хоёр талын дээд хэмжээний айлчлалын давтамж ч хадгалагдах ёстойг ч  БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ян Жэчи  дурьдлаа  гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-16 01:34 , Processed in 0.056547 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表