网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4879|回复: 4
打印 上一主题 下一主题

Иргэний бүртгэл4

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-11-23 12:54:29 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Иргэний үнэмлэх, паспортаа гээгдүүлсэн хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд

1. ХААТР-23 маягт Жич: Маягтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Иргэдийг хүлээн авах 1-р байрнаас авна.

2. Дахин олголтын анкет бүрдүүлнэ
    Жич: Анкетыг дүүргийнхээ Тамгын газраас авна.

-Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд тус Албан дээр шууд ирнэ.

-Иргэний паспортаа гээгдүүлсэн иргэд Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн архиваар зурагаа баталгаажуулна.

-Мөн ИБМУТ-ийн архиваас материал нь гараагүй иргэд 3-4 ширхэг зурагтай, тамгатай хүчинтэй бичиг баримттай ирнэ.
Үүнд: Гадаад паспорт, жолооны үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, НД-ийн дэвтэр, ажлын газрын үнэмлэх, 8, 10-р анги төгссөн монтаж зэрэг байж болно.

3. Төрсний гэрчилгээ

4. Нэг гаралтын 2% цээж зураг
    Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.

5. 2500 төгрөг, эцэг, эхийгээ дагаж ирж байгаа хүүхэд 1000 төгрөгтэй ирнэ.
2#
 楼主| 发表于 2010-11-23 12:54:54 | 只看该作者
Хөдөө орон нутгаас УБ-т шилжин ирж байгаа иргэдийн анхааралд

1. ХААТР-23 маягт Жич: Маягтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Иргэдийг хүлээн авах 1-р байрнаас авна.

2. Иргэний үнэмлэх /паспорт/ Жич: Иргэний паспортын зураг нь хөндийрсөн, тамга нь бүдгэрсэн тохиолдолд Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн архиваар баталгаажуулна.

Мөн ИБМУТ-ийн архиваас материал нь гараагүй иргэд 3-4 ширхэг зурагтай, тамгатай хүчинтэй бичиг баримттай ирнэ.
Үүнд: Гадаад паспорт, жолооны үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, НД-ийн дэвтэр, ажлын газрын үнэмлэх, 8, 10-р анги төгссөн монтаж зэрэг байж болно.

3. 1% зураг Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.

4. Эцэг эхийгээ дагаж ирж байгаа 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ.

5. Иргэний үнэмлэхтэй иргэн 2000 төгрөг, иргэний паспорттай иргэн 1000 төгрөг, дагаж ирж байгаа хүүхэд 1000 төгрөгтэй ирнэ.
3#
 楼主| 发表于 2010-11-23 12:55:10 | 只看该作者
Иргэний бичиг баримт хүчингүй болгох, дахин авах
• Монгол улсын иргэний үнэмлэхийг алдаж, үрэгдүүлсэн тохиолдолд нийслэл, дүүрэгт 24 цагийн дотор, аймаг сумдад 72 цагийн дотор иргэний бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

• Бусдын иргэний үнэмлэх олсон тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн байгууллагад 72 цагийн дотор хүргэн өгөх бөгөөд түүнийг хүлээн авсан ажилтан уг хаягаар холбогдох иргэний бүртгэл мэдээллийн байгууллагад 7 хоногийн дотор үнэмлэхийг хүргүүлнэ.

• Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухайгаа иргэний бүртгэл мэдээллийн байгууллагад бүртгүүлж 45 хоног хүлээх бөгөөд энэ хугацаанд олдоогүй бол иргэний үнэмлэх дахин авна.

• Иргэний үнэмлэхийг дахин олгох бол урьд олгогдсон үнэмлэхийг албан ёсоор хүчингүй болгосон байна. Монгол Улсын иргэний үнэмлэх, гэрлэсний гэрчилгээ, төрсний гэрчилгээ, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний, эцэг тогтоосны, нас барсны гэрчилгээг гээгдүүлсэн болон гэмтээсэн тохиолдолд хүчингүй болгоно.

Иргэний үнэмлэх /паспорт/-ыг дахин авахад бүрдүүлэх материал:

• Иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкетанд
- Хувийн өргөдөл
- Гэмтээж үрэгдүүлсэн бичиг баримтын сери дугаар регистрийн дугаарын талаархи иргэний бүртгэлийн албаны байцаагчийн тэмдэглэл
- Иргэний бичиг баримтаа гээгдүүлж үрэгдүүлснээ иргэний бүртгэлийн байгууллагад тэмдэглүүсэн бүртгэл
- Захиргааны хариуцлагын тухай хуулиар авсан арга хэмжээний тухай иргэний бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн тэмдэглэл

• 1951 оноос хойш төрсөн иргэд төрсний гэрчилгээ

• 3х4 хэмжээний 2 хувь ижил цээж зураг

• Иргэний үнэмлэхний үнэ 2300 төгрөг, тэмдэгтийн хураамжны 1500 төгрөг, хүчингүй болгоход 2000 төгрөгийг зохих данснуудад тушаасан мөнгөний тасалбар

Төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээг дахин авахад бүрдүүлэх материал:

• Хувийн өргөдөл

• Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн иргэний баримтын төв архивын лавлагаа
4#
 楼主| 发表于 2010-11-23 12:55:25 | 只看该作者
Эцэг тогтоосны бүртгэлийн талаар
Эцэг тогтоосныг бүртгэхдээ:

- Эцэг эхийн өргөдлөөр

- Гэрлэлтийн баталгааг үндэслэн

- Хүүхдийн эцгийг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэрээр бүртгэх гэсэн 3 төрлөөр бүртгэнэ.

Эцэг тогтоосныг бүртгүүлэхдээ:

- Эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл

- Эцэг, эхийн гэрлэгсдийн гэрчилгээ

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ, Иргэний Баримтын Төв Архиваас төрсний гэрчилгээний лавлагаа

- Эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар зэргийг бүрдүүлнэ.
5#
 楼主| 发表于 2010-11-23 12:55:46 | 只看该作者
Гэрлэлт цуцалсаны бүртгэлийн талаар

Нэг. Захиргааны журмаар цуцлах.
Эхнэр нөхөр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчилсэн 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд эхнэр нөхөр хоёр биечлэн байлцуулж гэрлэлтийг цуцална.

Өргөдөл /өргөдөлд гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухайгаа тус тусдаа бичиж гарын үсэг зурсан байх/.

Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

Гэрлэлтийн гэрчилгээ /үрэгдүүлсэн тохиолдолд ИБМУТ-ийн Иргэний баримтын төв архивын лавлагаа/

18 хүртэлх насны хүүхэдгүй тухай тодорхойлсон оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт

Өргөдөл хүсэлтыг харьяалах дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн тасаг 30 хоногийн дотор цуцална.

Хоёр. Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсаныг бүртгэх.
Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсаныг бүртгүүлэхэд эхнэр, нөхөр хоёулаа эсвэл хэн нэг нь харьяалах дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт хандана.

- Өргөдөл

- Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хуулбар

- Эхнэр нөхөр, эсвэл хэн нэгнийх нь иргэний үнэмлэх

- Гэрлэлтийн гэрчилгээ /үрэгдүүлсэн тохиолдолд ИБМУТ-ийн Иргэний баримтын төв архивын лавлагаа/.

Гурав. Эхнэр нөхрийн хэн нэгийг шүүхээс нас барсан эсвэл эрхзүйн чадамжгүйд тооцсон, 3-аас дээш жил хорих ял эдлэхээр таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол харьяалах ЗДТГ-ын Иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт хүсэлт гарган гэрлэлтийг цуцлуулж болно.

- Өргөдөл /өргөдөлд эхнэр нөхрийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлт цуцлуулах шалтгаан, эрхзүйн чадамжгүй гэж тооцогдсон нөхөр, эхнэрийн асран хамгаалагчийн оршин суугаа газрын хаяг зэргийг дурьдах/.

- Гэрлэлтийн гэрчилгээ /үрэгдүүлсэн тохиолдолд ИБМУТ-ийн Иргэний баримтын төв архивын лавлагаа/.

- Эхнэр, нөхрийн эсвэл, хэн нэгнийх нь иргэний үнэмлэх

- Нөхөр, эхнэрийн хэн нэгийг нас барсанд тооцсон тухай шүүхийн шийдвэр

- Нөхөр, эхнэрийг эрхзүйн чадамжгүйд тооцох тухай шүүхийн шийдвэр

- 3-аас дээш жил хорих ял эдлэх бол шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-6-26 16:33 , Processed in 0.071742 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表