|
2#
楼主 |
发表于 2010-11-10 12:52:38
|
只看该作者
Цаг уур /meteorology/-агаар мандал, түүний шинж чанар, төлөв байдал, агаар мандалд болж байгаа физик үзэгдлийг судалдаг шинжлэх ухаан юм. Олон жилийн горимын судалгааг дагнасан салбараа уур амьсгал судлал гэдэг. Агаар мандалд болж буй физик үзэгдлийг аль талаас нь, ямар аргаар судлаж байгаагаас хамаарч нарны цацраг судлал, динамик цаг уур, синоптик цаг уур, агаар мандлын оптик, агаар мандлын цахилгаанжилт, аэрологи … гэх мэт салбарууд үүсэн хөгжсөн. Цаг уурын мэдээгээр үйлчлэх салбарын онцлогоор нисэхийн цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, эрүүл мэндийн цаг уур, … гэж төрөлжсөн байна. Ус судлал /Hydrology/ гэж өргөн утгаараа Дэлхийн бөмбөрцгийн ус /усан мандал/-ыг судалдаг шинжлэх ухаан боловч цаг уурт хуурай газрын ус /гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм…/ судлал гэж ойлгоно. Ус цаг уур гэж дээрх хоёр шинжлэх ухааныг хамтад нь /өөртөө багтаасан/ судалдаг, мэдээллээр үйлчилдэг байгууллагын нэр болж байна. Цаг уурын агаар, хөрс, ус гурван орчны байгалийн унаган төрхийн өөрчлөлт /химийн бүтэц, найрлага/-д хяналт тавьдаг салбарыг орчны хяналт шинжилгээний салбар гэдэг. Цаг уур маань улам хөгжиж өргөжин судлах хүрээ тэлснээр ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болсон байна. Манайд цаг уурын мэдээлэл, үйлчилгээний асуудлыг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг)-г Ус цаг уур, орчны шинжилгээний газар гэдэг.
Цаг уурын элемент- агаар мандлын төлөв байдлыг тоон үзүүлэлтээр харуулах физик хэмжигдэхүүн (температур, даралт, нарны цацраг, чийг, алсын бараа, цасны зузаан.м.). Ихэвчлэн цаг уурын өртөө, харуул дээр хэмжиж, тооцоолж гаргадаг үзүүлэлтүүд юм.
Цаг уурын үзэгдэл-агаар мандлын төлөв байдлын огцом өөрчлөлтөөр үүдэлтэй цаг агаарын огцом өөрчлөлтийг дагуулсан агаар мандалд болж байгаа физик процесс, түүний үр дагавар. Ж-нь: манан, аянга, солонго, цасан шуурга, мөндөр, хур тунадас, мөстөлт, шүүдэр, хяруу, туйлын туяа …г.м.
Цаг агаар-цаг уурын элемент, үзэгдлийн тухайн тохироонд бүрэлдсэн агаар мандлын агшин зуурын /байнга хувьсан өөрчлөгдөгч/ төлөв байдал.
Цаг уурын /усны, ХААЦУ-ын/ хүчин зүйл -цаг уурын /усны, ХААЦУ-ын/ элемент, үзэгдлийн дан болон хам нөллөөлөл
Цаг агаарын мэдээ-цаг агаарын урьдчилсан мэдээ.
Цаг агаарын тодорхойлолт-өнгөрсөн хугацааны цаг агаарын төлөв байдлыг харуулсан цаг уурын элемент, үзэгдлийн тухай бичвэр мэдээлэл.
Градус, хэм хоёрын алийг нь хэрэглэх вэ?
• Улсын нэр томъёоны комиссын шийдвэр, Улсын стандартын дагуу, мөн олон улсын жишгээр мэргэжлийн байгууллага температурын хэмжээг Цельсийн хуваариар “градус” гэж бичиж, ярьж байгааг дагаж мөрдөх нь зүйтэй.
• Температур гэж юу вэ? Биетийн дулааны төлөв байдлыг харуулах үзүүлэлт бөгөөд заавал температурын тодорхой нэгэн хуваарь /Кельвин, Цельс, Фарангейт, Реомюр/-аар илэрхийлэгдэн термометрээр хэмжигдсэн байна. Температур гэж биетийн дотоод энергийн түвшинг тодорхойлох үзүүлэлт юм. Дотоод энерги тэглэх түвшин 00К, Усны шингэн хатуу төлөвийн зааг 00С, усны шингэн хийн төлөвийн зааг 1000С, …г.м. байдаг.
Төлөв\ хуваарь Цельс, 0C Фарангейт, 0F Кельвин, 0К Реомюр, 0R
Ус буцлах 100.0 0C 212.0 0F 373.15 0К 80.0 0R
Мөсний хайлах 0.0 0C 32.0 0F 273.15 0К 0.0 0R
Дотоод энерги тэглэх -273.15 0C -459.67 0F 0.0 0К -341.44 |
|