网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5383|回复: 2
打印 上一主题 下一主题

智利33名被困矿工全部成功升井

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-10-14 17:29:40 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Чилийн 33 уурхайчин Сан-Хосе дахь уурхайн гүнд гацаад хоёр сар гаруй болж байгаа ба саяхан Чилийн Уул уурхайн сайд Лоренс Голборн Газар доорх хонгилд хүрэх цооногийг ухаж дуусаад, уурхайчдыг нэг нэгээр нь гаргах шатыг бэхэлсэн тухай тэрбээр хэвлэлийн хурал дээр ярьсныг бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр аврах ажиллагаа явагдаж хэдхэн хормын өмнө эхний уурхайчинг 700 метрийн гүнээс амжилттай гаргаж авлаа.
Ийнхүү хоёр сар найм хоногийн дараа Чилийн уурхайчид аврагдаж эхэллээ.
Одоогоор дараагийн уурхайчдыг гаргаж ирэхээр аврах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
2#
 楼主| 发表于 2010-10-14 17:35:39 | 只看该作者




Аврах үйл ажилллагаа

Чилийн ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэллээ
3#
 楼主| 发表于 2010-10-14 17:37:51 | 只看该作者
БААТАРЛАГ УУРХАЙЧДЫГ БАЯРЫН НУЛИМСААР УГТЛАА
Чилийн Копьяпо хотоос 50 км зайд орших уурхайд нуралт болж 600 гаруй метрийн гүнд Чили улсын 32, Боливийн нэг иргэн дарагдсан билээ. Хоёр сарын турш утсаар ертөнцтэй харьцсан тэднийг тус бүс нутгийн цагаар мягмар гаригийн орой гаргаж эхэллээ.

Газар дор 620 метрийн гүнд 69 хоногийг өнгөрүүлсэн Чилийн уурхайчдыг аварч эхэллээ. Сан-Хосе дахь алтны уурхайд болсон ослын улмаас газар дор нүхэн хонгилд гацсан тэднийг ар гэр, эх орон нь амьсгаа даран хүлээж байна. Аврах ажиллагаа орон нутгийн цагаар 23.19-д эхэлсэн бөгөөд хурц гэрэлд уурхайчдын нүд гэмтэхээс сэргийлж, бүрэнхий болохыг зориуд хүлээсэн нь энэ юм.
Чили улс даяар хүмүүс төрийн далбаагаа барин эр зориг, тэв чээр хатуужлын илэр хийлэл болсон уурхайчдыг газ рын гүнээс гаргаж ирэхийг догдлон хүлээж байгаа. Хүнд хэцүү өдрүүдэд уурхайн ойролцоо майхан барин амьдарч, хайртай хүмүүстээ сэтгэлийн дэм өгч байсан ар гэрийнхэн нь байрласан газарт Засаг захиргааны төлөөлөгчид, Төрийн тэргүүн, мөн Боливи улсын Ерөнхийлөгч хүрэлцэн иржээ.
Хоёр сарын турш итгэл найдвар өвөрлөн, амьдралын төлөө тэмцсэн хүмүүсиийг дөрвөн метр өндөртэй, 54 сантиметрийн голчтой “Феникс” төхөөрөмжөөр нэг нэгээр нь гаргаж байна. Аврах багийнхны тооцоолсноор нэг цагт нэг уурхайчныг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх уг ажиллагааг сурвалжлахаар 100 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч болсон 1300 хүн цуглажээ.
Уурхайчдыг гаргах жагсаалтыг урьдчилан бэлтгэж нийтэд танилцуулсан бөгөөд хамгийн түрүүнд 31 настай, ээлжийн мастер Флоренс Авалосыг гаргалаа. Түүнийг эхнэр хүү, эх орон нэгтнүүд, Ерөнхийлөгч нь угтан авч, баяр хүргэсэн юм. “Аав аа” хэмээн түүнийг тэврэн авсан таван настай хүүдээ тэрбээр их яарсан нь илт. Хамгийн сүүлд ээлжийн дарга Луис Урсуаг гаргах бөгөөд тэрбээр аврах хонгилд нөхдийгөө зохион байгуулж, удирдаж байжээ. 54 настай Л.Урсау газар дор хамгийн удаан байх бөгөөд Гиннесийн номд бичигдэж магадгүй нь.
Уурхайчид дотроо ахмад бас туршлагатай нь гэгддэг тэрбээр өөрийн хүсэлтээр хамгийн сүүлд гарахаар шийдсэн нь хүний төлөө гэсэн түүний сайхан сэтгэлийг илтгэнэ. Осол гарснаас 17 хоногийн дараа эсэн мэнд гэдгээ дуулгасан тэдний захиаг олсон билээ. Ертөнцөөс тасарсан тэд агаарын өндөр даралттай, ердийн хэмжээнээс илүү чийгшилтэй харанхуй орчинд өдөрт зүсэм загасны махаар голоо зогоох үе ч байсан гэнэ.
Сэтгэл зүйн хувьд ч, биеийн байдал нь ч өдөр ирэх тусам муудаж байсан ч тэд амьдрах итгэлээ алдаагүй юм. “Уул уурхайн осол гарснаас хойш ихэвчлэн 46 цагийн дотор аврах ажиллагааг зогсоодог жишгийг эвдэн, уурхайчдыг аврахад сэтгэл гарган зүтгэсэн аврах багийн гишүүд, элэг нэгтнүүддээ баярлалаа. Эр зоригийн бэлгэдэл болон түүхэнд үлдэх энэ хүмүүсээрээ чиличүүд бахархаж байна” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера онцолсон юм.
Одоогийн байдлаар 33 уурхайчнаас арвынх нь биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд аврагдсан хүмүүсийг хоёр өдөр эмчийн хяналтад байлгахаар шийдвэрлэжээ. Иргэдийнхээ төлөө гэсэн нийгмийн эрүүл сэтгэлгээнд тулгуурлан, цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж чаддаг жинхэнэ удирдагч бол Чили улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера гэдэгт олон хүн санал нэгдэж байна.
Уул уурхай, Чили улсад ямар ч хамаагүй олон олон хүн энэ баярыг хуваалцан сэтгэгдлээ цахим хуудсанд үлдээсээр байна. Аюул учрахгүй гэсэн ямар ч баталгаагүй нөхцөл байдалд хүний төлөө амиараа дэнчин тавин ажиллаж буй аврах багийнхны мэргэжлийн ур чадвар, эр зоригийг бахдууштай. Зовлон тохиолдсон үед эв нэгдэлтэй байж, хамтран тэмцэж, хамт баярлаж чаддаг гэдгээ Чилийн ард түмэн энэ явдлаар харуулж байна.
Х.ОДОНЧИМЭГ
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-2-24 10:04 , Processed in 0.050008 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表