|
Байгалийн чанадахь үүлдрийн хонь
Чит мужийн Карл Марксын нэрэмжит Красный великан, Комсомолец сангийн аж ахуй, Коммунизм хамтралд нутгийн ширүүн ноост хонийг Прекос, Алтай, Грознен үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн байгалийн чанадахь үүлдрийн хонийг гаргажээ.
Энэ үүлдрийн хонь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд зохицсоноороо бусад нарийн ноост хонины үүлдрээс давуутай юм. Байгалийн чанадахь үүлдрийн хонь жигд нарийн ноостой бөгөөд үржлийн шилмэл хуцны амьдын жин 120-150 кг, ноосны гарц 13-14,6 кг, эм хонины амьдын жин 80-96 кг, ноосны гарц 4,2-5,6 кг байна.
Энэ үүлдрийн хонь өвөл, хаврын улиралд бусад үүлдрийн нарийн ноост хоньтой адил тохилог дулаан байр, байнгын байран маллагаа тэжээл шаардахгүй бөгөөд чит мужийн эрс хүйтэн цаг уурт бэлчээрээр маллаж катон хашаанд өсгөн үржүүлж ирсэн нь бие цогцосоор чийрэг, тэсвэр хатуужил сайтай үүлдэр болоход нөлөөлжээ.
Энэ үүлдрийн хонины хүзүүний арьс 1-2 нугалаастай байдаг. Ноос нь жигд, 7-8 см урт, зунгаг сайтай дунд зэргийн өтгөн,гэдэсний ноос сайн ургадаг. Эм хонь хургалахдаа жилбэ сайтай, 100 хээлтэгчээс 120-130 хурга бойжуулдаг. |
|
|
|