网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 8170|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国国立大学简介

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-12-9 12:18:52 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 hmjg 于 2009-12-9 12:24 编辑

蒙古国立大学,英文:The National University of Mongolia(NMU),西里尔蒙古文:Монгол Улсын Их Сургууль,拉丁蒙古文:Mongol Ulsyn Ikh Surguul,成立于1942年10月5日,本部坐落于蒙古国首都乌兰巴托。学校由12个院系组成,是蒙古最古老的大学。 在蒙古,每三个受过高等教育的人就有一个毕业于该校。在蒙古人民共和国时期,国立大学的经费几乎全部由政府承担,并受到政府的严格控制,学校主要为执政党培养政治精英。自1995年开始国立大学陆续开设学士、硕士、博士课程。 如今,国立大学已经成为了一所拥有12,000名学生(2006年数据)的现代化综合性大学。
专业和学院
目前,蒙古国立大学有80余个专业和12个院系:

地理地质系
生物系
化学系
数学与计算机科学学院
物理与电子学院
蒙古学学院
外国语言和文化学院
经济科学学院
法学院
社会科学学院
国际关系学院
信息技术学院



分校
教育学院(科布多省)
外国语学院(鄂尔浑省)
经济学院(扎布汗省)



相关院校
随着蒙古教育的发展和调整,部分院系和专业从国立大学独立出去,组建了新的院校。

国立农牧业大学(1958年动物兽医系分出)
医科大学(1961年医学系分出)
技术大学(1982年)
人文大学(1982年)




蒙古国立大学从1956年开设汉语班,现成为外语文化学院文系。2008年5月2日,蒙古第一所孔子学院在该校成立。并于同年10月27日在乌兰巴托举办“中国文化周”
2#
 楼主| 发表于 2009-12-9 12:19:46 | 只看该作者
本帖最后由 hmjg 于 2009-12-9 12:22 编辑

Товч танилцуулга
Монгол улсын их сургууль нь манай улсын ууган их сургууль мөн. 1942 онд дээд мэргэжил олгох сургалт явуулах гурван факультеттай нээгдсэн МУИС манай орны дээд боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болох эх суурь нь болсон юм. 1958 онд Мал эмнэлэгийн факультет, 1961 онд Анагаах ухааны факультет тус сургуулиас салбарлан бие даасан дээд сургууль болон гарсан бөгөөд одоогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль 1969 онд, Хүмүүнлэгийн их сургууль 1979 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд байгуулагдсан билээ.МУИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны байгалийн нөөц, баялагийг судлах эрдэм шинжилгээний ажил явуулж, хоёр жилийн дараа эрдэм шинжилгээни йхурал зохион байгуулж, 1946 онд “Эрдэм шинжилгээний бичиг” –ийн анхны дугаарыг хэвлэн гаргажээ. Ийнхүү МУИС манай улсад орчин үеийн шинжлэх ухааны судалгааг бий болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
МУИС өнгөрсөн хугацаанд төр засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллах дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж, боловсрол, шинжлэх ухааны ололтод чухал хувь нэмэр оруулжээ. МУИС-ийн төгсөгчид манай орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.
        Өнгөрсөн арван таван жил МУИС-ийн хувьд асар их өөрчлөлтийн үе байлаа. 1990 оноос Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин нийгмийн бүх салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгаа билээ. Боловсролын байгууллагуудын бүтэц, санхүүжилт, удирдлагад шинэчлэлт хийгдсээр байна. Дээд боловсролын салбарт зарцуулах улсын төсвийн санхүүжилт багассанаас засгийн газрын татаасаар санхүүждэг байсан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын хувьд оюутны сургалтын төлбөр орлогын гол эх үүсвэр болов. МУИС-ийн бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн шинэ нөхцөл, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, нийгмийн шинэ тэмүүлэлд нийцүүлэн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөө өөрчлөн сайжруулж байна.
        XXI зуунд МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт судалгаа хийдэг томоохон төв, чанартай сургалт явуулдаг их сургууль хэвээр байж, уламжлал, үнэт зүйлсээ дээдлэн хадгалахын зэрэгцээ шинэчлэгч, суралцагч хамт олон байхыг эрмэлзэж байна.
        Ололт амжилтын зэрэгцээ их сургуулийн үйл ажиллагаанд шийдвэрлэх олон асуудал тулгарч байна. Сургалтын хөтөлбөрүүдийг оновчтой байлгах үүднээс байнга шинэчилж байх хэрэгтэй болов. Сургалт, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэлтэй эсэхээс их сургуулийн өрсөлдөх чадвар их хамаарна. Их сургуулийн барилга, лабораториудыг засч шинэчлэх шаардлагатай байна. Их сургуулийн номын санд үнэ цэнэтэй ном цөөнгүй байдаг боловч хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүл, электрон мэдээллийг хангалттай тоогоор захиалан авахад санхүүгийн хүндрэл гарсаар байна.

        МУИС нь нийслэл Улаанбаатар хотод 12 сургууль, факультеттайгаас гадна Орхон, Завхан аймагт салбар сургуультай. Нийслэл дэх МУИС-ийн хамт олон ойролцоогоор 10600 оюутан, 1600 магистр, докторын суралцагч, мөн 630 эрдэмтэн багш, 420 үйлчилгээний ажилтан нараас бүрдэж байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2025-1-16 04:04 , Processed in 0.047275 second(s), 22 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表