|
Ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэл үзүүллээ
![]()
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ой 2013 оны 01 дүгээр сарын 13-ны энэ өдөр тохиож байна.
Түүхэн энэ өдрийг хүндэтгэж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн энэ ёслолд 21 жилийн өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлалцах түүхэн үүргийг гүйцэтгэсэн АИХ-ын депутатууд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо
|
|