Мөн 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах бөгөөд энэ хурлаар хоёр орны өмнө хуримтлагдсан олон асуудлыг ажил хэрэгчээр ярилцаж тодорхой үр дүнд хүргэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ч Засгийн тэргүүн онцолсон юм.
Уулзалтын үеэр манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдсөн бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байгааг ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев хэллээ. |