|
Шинэ зууны шилдэг 10 хүлэг Орчны бохирдол, газрын тосны хомсдол, замын түгжрэл зэрэг олон асуудлаас болж бидний хоёр дахь “гэр” болсон машин чамин, тансагаас гадна шатахуунд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй байх шаардлагатай болсон. Энэ тал дээр үйлдвэрлэгчид ч өрсөлдөж эхэллээ. Ирэх 10 жилийн дотор худалдаанд гарах хурдан хүлгүүдийн дийлэнх бензин, дизель түлшнээс гадна цахилгаан болон хийгээр ажилладаг хос хөдөлгүүртэй. Эдгээр загварыг танилцуулж байна.
Ж.Баярмаа
Sponsored by
1. “Бугатти” – “16СGalibier”
1909 онд байгуулагдсан үнэтэй, хурдтай машин үйлдвэрлэдгээрээ алдартай Францын “Бугатти” компани одоо “Волгесваген” группын мэдэлд байдаг. Тус компани 2014 онд хэрэглээнд нэвтрүүлэх дөрвөн хаалгатай “16СGalibier” загвар дээр ажиллаж байна. Найм багтаамжтай хөдөлгүүр, 1000 морины хүчтэй энэ машины загварыг өнгөрсөн онд Женевийн үзэсгэлэн яармагийн үеэр нийтэд дэлгэжээ. Компанийн мэдэгдсэнээр аюулгүй байдал, тохь тух, хурд хүчний гайхамшиг болсон энэ хүлэг цөөн тоогоор худалдаанд гарах гэнэ. Гурван секундэд 96 км/цаг хүртэл хүч авах чадалтай “16СGalibier” дээд тал нь 402 км/цаг хүртэл хурдлах аж. Тиймээс худалдаанд гараагүй байхдаа л дөрвөн хаалга, дөрвөн суудалтай дэлхийн хамгийн хурдан машинаар тодроод байна.
Sponsored by
2.
Sponsored by
3. “Aльфа Ромео” - “Жульетта”
Спорт загварын машинаараа алдартай Италийн “Альфа Ромео” компани 1910 онд байгуулагдсан бөгөөд 2007 оноос “Фиат” группын мэдэлд очжээ. Тус компанийн танилцуулж буй “Жульетта” 2014 онд АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэнэ. Богино хугацаанд амжилт олно хэмээн найдаж буй уг суудлын тэрэг 170 морины хүч, 1.4 багтаамжтай хийн хөдөлгүүр, хурдны зургаан хайрцагтай. Мөн динамик, хэвийн болон цаг агаарын бүх нөхцөлд ажиллах үндсэн гурван тохируулгатай аж. Хойд болон урд гэрэл нь хамгийн сүүлийн үеийн “LED” технолгиор бүтээгдэх гэнэ.
Sponsored by
4.
Sponsored by
5. “Лексус” – “LF-Gh”
“Lexus” Японы Тоёота корпорациас салбарлан 1989 онд үүссэн. Тус улсын тансаг зэрэглэлийн хамгийн том үйлдвэрлэгч энэ компани “LF-Gh” гэх шинэ загвараа өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Нью-Йоркын машины үзэсгэлэн яармаг дээр анх танилцуулсан. Үүнийг тансаг зэрэглэлийн хос хөдөлгүүртэй суудлын болон аялалын зориулалттай машины жишиг болгон бүтээсэн аж. Тав орчим метр урт, хоёр метр орчим өргөн, 438 морины хүчтэй энэ машин 5.5 секундын дотор 96 км/цаг хүртэл хүч авах чадалтай. Мөн дотоод засал, чимэглэл нь люкс зэрэглэлийн гэдэг утгаараа тохижилт сайтай, зай талбай томтой байх аж. Энэхүү суудлын загвар “GS” цувралын анхны хос хөдөлгүүртэй хүлэг.
Sponsored by
6.
Sponsored by
7. “Тоёота” – “Prius”
Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч мөн хамгийн олон машин худалдан борлуулагч Японы энэ компани 1934 онд байгуулагджээ. АНУ-ын Детройт хотноо энэ онд зохиогдсон Хойд Америкийн автомашины үзэсгэлэн яармагт тус компани том оврын “Приус V”, “Приус С”, спорт загварын жижиг “Приус”-ийг тус тус танилцуулсан юм. Энэ марк байгаль орчинд ээлтэй анхны автомашинуудын нэг бөгөөд сүүлийн арван жилд борлуулалт хамгийн өндөртэй байгаа. Өмнөх загвараасаа 60 хувиар илүү боловсронгуй гэгдэх эдгээр “Приус”-ээс хамгийн түрүүнд буюу энэ зунаас “Приус V”, ирэх оны сүүлээр “Приус С” худалдаанд гарна. Компанийн амлаж байгаагаар ирэх хоёр жилийн дотор 11 загвар худалдаанд гаргахаас долоо нь цоо шинэ загвар байх гэнэ.
Sponsored by
8.
Sponsored by
9. Роллс Ройс Моторс - “102EX”
1906 онд байгуулагдсан Британийн тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч “Роллс Ройс” өдгөө “BMW” группын охин компани. Тус компани энэ онд “102EX Phantom” маркын цахилгаан хөдөлгүүртэй уг машиныг Женев хотноо зохион байгуулагдсан автомашины үзэсгэлэн яармагт танилцуулсан юм.
Оны сүүлээр худалдаанд гарах “102EX”-ийн цахилгаан тэжээл 635 кг бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн том цахилгаан хөдөлгүүртэй машин юм. Найман секундын дотор 96 км/цаг хүртэл хурд авах хүчин чадалтай энэ машины дээд хурд 200 км/цаг.
Оны сүүлээр худалдаанд гарах цахилгаан хөдөлгүүрт хүлэг 1.6 сая ам.долларын үнэтэй. Тэжээл нь өдөр бүр ашиглавал гурван жилийн хугацаанд хүчинтэй гэнэ.
Sponsored by
10.
Sponsored by
11. “Феррари” – “Ferrari 599”
1929 онд байгуулагдсан Италийн энэ компани хос хөдөлгүүртэй /цахилгаан/ уг машиныг өнгөрсөн жилийн Женевийн автомашины үзэсгэлэн яармагаар анх танилцуулжээ. Байгаль орчинд ээлтэйг илтгэх цайвар ногоон өнгөтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, 100 морины хүчтэй, хойд хөдөлгөгчтэй “Ferrari 599”-ийн тэжээл шалны дор байрладаг. “Ferrari 599” 2014 онд худалдаанд гарна.
Sponsored by
12.
Sponsored by
13. “Тоёота” - “Scion”
“Тоёота” компани “Scion”-ийг Хойд Америкийн хэрэглэгчдэд зориулан 2002 онд байгуулжээ. Тус компанийн сүүлийн загвар час улаан өнгөтэй “FR-S” ирэх онд худалдаанд гарна. Спорт загварын энэ дэгжин машины хоёр литрийн багтаамжтай моторыг сүүлийн үеийн жишиг болоод буй зорчигчдын хэсгийн дор байрлуулжээ. Ардаа хөдөлгөгчтэй. хоёр хөдөлгүүр, хурдны зургаан хайрцагтай, богино хугацаанд хурд авах хүчтэй. Тус компани спорт загварын машинд нийтлэг байдаг чихэнд чийртэй дүнгэнэсэн чимээ болон хурдлах үед мэдрэгддэг дайвалзан холбилзох хөдөлгөөнийг багасгаж чадсан.
Sponsored by
14.
Sponsored by
15. Порше – “918 Spyder”
Германы Поршегийн гэр бүлийнхэн 1931 онд энэ компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо Европын олон орон хувьцааг нь эзэмшдэг. Үйлдвэрлэгч нь уг машиныг галлон хийн түлшээр 125 км зам туулан, 3.2 секундын дотор 96 км/цаг хүртэл хурд авч, дээд тал нь 350 км/цаг хүртэл хурдална гэжээ. Мөн тэжээлд холбогдолгүй 25 км зам туулж чадна хэмээн танилцуулсан нь машины зах зээлд шуугиан тариад байгаа. Учир нь 500 морины хүчтэй, бензин болон цахилгаанаар ажиллах мотортой машинд ийм боломж байхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үнэн эсэх нь 2013 оны сүүлээр худалдаанд гаргахад нь тодорхой болох биз ээ.
Sponsored by
16.
Sponsored by
17. Мерседес Бенз – “A Class”
1886 онд сууриа тавьсан энэ компани 1926 оноос дэлхийд алдаршсан нэрээрээ машин үйлдвэрлэж эхэлжээ. “Мерседес Бенз” дэлхийн хамгийн алдартай бас хамгийн удаан оршин тогтнож буй машин үйлдвэрлэгч. Хэн ч чанарт нь эргэлздэггүй тус компани удахгүй дөрвөн цилиндртэй, дөрвөн дугуй нь хөдөлгөгчтэй тансаг зэрэглэлийн “А Сlass”-ийг зах зээлд гаргана. Шинэ загвараа энэ хавар Нью-Йорк, Шанхайд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагуудад зэрэг танилцуулсан юм. Хос араатай, алсын аюулыг урьдчилан мэдэрч, анхааруулах хамгийн сүүлийн үеийн технологи бүхий дэлгэцтэй энэ загвар 2012-2013 оны хооронд хэрэглээнд нэвтэрнэ. Овор хэмжээний хувьд жижиг, дунд, том гурван янз байх аж.
Sponsored by
18.
Sponsored by
19. “Женерал Моторс” – “GM EN-V”
Дэлхийн хоёр дахь том машин үйлдвэрлэгч болтлоо хүчирхэгжсэн Америкийн энэ компани 1908 онд байгуулагдсан. Дэлхийн 31 оронд салбар үйлдвэртэй “Женерал Моторс” цахилгаан тэжээлээр ажилладаг, хоёр дугуйтай энэ бяцхан машиныг 2012 оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. “Segway” буюу хоёр дугуйтай өөрөө явагчийн /манайд өнгөрсөн жилээс цагдаа нар хэрэглэх болсон/ технологи дээр үндэслэн бүтээгдсэн “GM EN-V” замын хөдөлгөөнд оролцох боломжгүй мэт харагдах ч их сургуулийн оюутнууд, илүү ачаа зөөвөрлөх шаардлагагүй албан хаагчид, мөн хүн амын нягтшил ихтэй Азийн орнуудад илүү тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Байгаль орчинд тун ээлтэй гэгдээд буй энэ машин ердөө 500 кг жинтэй.
Sponsored by
20.
|
|