|
Андезит нь дундлаг найрлагатай плагиоклаз (ерөнхийдөө An 30-50%), болон 35% -иас бага клинопироксен, эвэрхуурмаг, оливин зэрэг өнгөт эрдсүүд агуулсан байдаг. Андезит нь субдукцтай холбоотой арлан нумын вулканоген чулуулагт түгээмэл тохиолдоно.
Дээрхи зурагт (зүүн – хөндлөн туйлшруулагчтай, баруун – шулуун туйлшруулагчтай) галт уулын шил болон плагиоклазаас тогтсон үндсэн хэсэг доторхи бүслүүрлэг болон ихэрлэлт бүхий плагиоклазийн фенокристаллыг харуулав. Плагиоклазийн микролитууд нь бараг хоорондоо зэрэгцсэн байдалтай байгаа бөгөөд трахит текстур бий болгосон байна.
|
|