Сүүлийн жилүүдийн дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлтүүдээс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол улсын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болсон билээ. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилд болж өнгөрсөн уул уурхайн салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүд нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, борлуулалтанд сөргөөр нөлөөлж эхлээд байна. 2006 оны 5-р сард Монгол Улсын Их Хурлаас "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар"-ын хуулийг баталсан нь үндэсний алт олборлогч компаниудын ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчсөн явдал болсон. Энэ хуулийг батлахаас өмнө тус хуулийн эдийн засгийн үндэслэл, хууль эрх зүйн үндэслэлийг тодорхойлох судалгаа огт хийгдээгүй байна. ЗБҮӨАТатварын сөрөг талуудыг дурдвал хууль батлагдсанаар алт олборлогч олон жижиг, дунд аж ахуйн нэгжүүд дампуурч, эсвэл татварын дарамтгүй салбаруудад шилжиж, бүр зарим нь алтны хууль бус наймаа, гэмт хэргийн сүлжээ, далд эдийн засагт шилжсэн гэж салбарын төлөөллүүд үзэж байна. Мөн алт олборлолтын салбарыг тойрсон олон компаниудын үйл ажиллагаа хумигдаж, орлогогүй болжээ. Гэнэтийн ашгийн татварын хууль болон түүнийг дагалдан гарсан бусад хууль журмуудын үр дүнд Монгол Улсын төсвийн зарлага гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсан үеэс эхлэн огцом буюу жилд дунджаар 56 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засгийн үйлдвэрлэлийн чадал нэмэгдээгүй үед төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэхэд нийт эрэлт нэмэгдэж үр дүнд нь эдийн засаг дахь ерөнхий үнэ нэмэгддэг билээ. Энэхүү онол Монголын амьдралд батлагдсан юм. Монгол улсын санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт маш өндөр хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан. Нийт мөнгөний тэрхүү өндөр өсөлтийн зэрэгцээ Монгол улсын төсвийн нийт зарлага урьд хожид байгаагүй өндөр хурдаар өссөний үр дүнд эдийн засаг халалтын байдалд орж улмаар инфляцийн түвшинг эрс нэмэгдүүлэхэд хүргэсэн. Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдахаас өмнө буюу 2005 онд Монгол улсад алт олборлогч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс 24.1 тн алт олборлож байсан бол 2006 онд 22.5 тн, 2007 онд 17.4 тн, 2008 онд 12.5 тн болж тус тус буурсан байна. Мөн Гаалийн Ерөнхий Газрын статистик мэдээллээр 2005 онд 23.8 тн, 2006 онд 15.4 тн, 2007 онд 11.6 тн алт экспортлосон байна. Судалгаанаас харахад Алтны үйлдвэрлэлд алтны үнэ нөлөөлөөгүй бөгөөд алтны салбартай холбоотой бодлого зохицуулалт буюу тодруулбал алтны үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нөлөөлсөн нь тодорхой байна. Дээрх тоон мэдээлэлд үнийн өсөлтийн албан татвар хамаардаггүй тогтвортой байдлын гэрээтэй "Бороо гоулд" компанийн олборлосон алтны хэмжээг оруулан тооцсон. Мөн хувиараа алт олборлогч нар 2005 онд 1723 кг алт тушааж байсан бол ЗБҮӨАТатварын хууль батлагдсан 2006 онд 223 кг болж буурч байжээ. Алтны олборлолтоос улсын төсөвт орох орлогын тооцоо Тооцоог энгийн болгох үүднээс 2009 онд улсын хэмжээнд нийт 25 тонн цэвэршүүлсэн алт олборлоно гэж тооцон, ЗБҮӨАТатвартай байгаа тохиолдолд нийт олборлосон алтны 40 хувь нь хууль бусаар арилжигдана гэж үзлээ. Шороон ордод алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйлдвэрлэлийн өртөг, зардлын судалгаанд үндэслэн зардлыг тооцсон болно. Зардлын тооцоонд Бороо гоулд ХХК-ий тооцоог авч тусгаагүй болно. Судалгаанд 2008 онд:2009 оны алтны ханшийн таамаглалыг дэлхийн алт олборлогч 25 компанийн эдийн засагчдын гаргасан прогнозоор тооцоонд авсан болно. Тооцоо №1. ЗБҮӨАТатварыг тэглэснээр Улсын татвартын орлогод үзүүлэх эдийн засгийн үр нөлөө мян.ам доллар
**Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлын дүнг дээд хэмжээгээр тооцсон ба үүнд цалин хөлс, түлш шатахуун, эрчим хүч, сэлбэг хэрэгсэл, үндсэн болон туслах материал, захиргааны зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол. Үйлдвэрлэлийн зардлаар тооцсон нэг унци алтны өртөг 572,5 ам.доллар болно. УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
Дээрх тооцоонд байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг орлогын 2%, зээлийн хүүгийн зардлыг нийт үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлын 50% нь зээл байхаар тооцсон ба зээлийн жилийн хүүг 15%-аар тус тус авч тооцлоо. Тооцоо №2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ЗБҮӨАТатварын хуулийн дагуу улсын татварын орлогод үзүүлэх эдийн засгийн үр нөлөө
УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
Тооцоо №2 дээр 68%-ийн татварыг тэглээгүй бөгөөд унцийн үнэ 850 доллараас дээш үед 68% гэсэн нөхцлөөр тооцоог гаргасан. Энэ үед улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ 40 хувиар буурах ба /40 хувь нь хууль бус арилжаагаар борлогдоно/ улсад төлөх орлогын албан татвар 0 байхаар байна. Алт олборлогч нар нийт орлогыг нуун дарагдуулж далд эдийн засаг хөгжих ба энэ нь алт олборлогч нарыг ашиггүй болгож харагдуулж байна. Нэгэнт алт олборлогч нар 25 тонн алт олборлоход гарсан зардлыг зардлын үзүүлэлтүүдэд оруулж тусгана. 25 тонн алт олборлоход 460,1 сая ам.доллар зарцуулах ба энэ нь татвараас хамаарахгүйгээр бүртгэл тооцоонд тусгагдаж өгөх ба үнийн өсөлтийн татвараас хамааран орлогыг багаар мэдүүлэх ба энэ нь орлогын албан татварыг тэг болгох үндэс болж байна. Тооцоо №3. Улсын төсөвт оруулах орлогын харьцуулсан тооцоо /үнийн өсөлтийн татвар 0 байх үе/
/Одоогийн ЗБҮӨАТатварын хуулиар/
2009 онд алтны дундаж ханшийг 880,74 ам.доллароор тооцоход үнийн өсөлтийн татвартай үед 31,3 сая ам.доллар (2009/03/02-ны өдрийн албан ханшаар 46,9 тэрбум төгрөг)-ыг улсын төсөвт оруулах бол үнийн өсөлтийн татварыг тэглэсэн тохиолдолд 79,4 сая ам.доллар (2009/03/02-ны өдрийн албан ханшаар 119,1 тэрбум төгрөг)-ыг улсын төсөвт оруулах тооцоо гарч байна. Дээрх тооцооноос харахад үнийн өсөлтийн албан татваргүй үед улсын төсөвт орох нийт орлого нь үнийн өсөлтийн албан татвартай үед төсөвт төвлөрөх орлогоос 2,5 дахин их байна. Энэ нь үнийн өсөлтийн татвар өнөөгийн хувь хэмжээгээр 68% байх үед хууль бус борлуулалт хийгдсэнээр орлогын албан татвар тэг болж буурч байгаатай холбоотой юм. Тооцоо №4 ЗБҮӨАТатвар Улсын Валютын нөөцөд нөлөөлөх нь А. ЗБҮӨАТатваргүй үед Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ
Б. ЗБҮӨАТатвартай үед Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ /босго өндөрсгөсөн 850 ам.доллар/
Дээрх 2 тооцооллоос харвал ЗБҮӨАТатвартай үе Монгол банкинд орох ашиг нь үнэ 880,74 ам.доллароор авсан алтыг 899,24 ам.доллароор борлуулахад ЗБҮӨАТатваргүй үеийнхээс 40 хувиар бага буюу 5,9 сая ам.доллар, 880,74$-оор авсан алтыг 1095,53$-оор борлуулвал 69 сая ам.доллар алдаж байна. Мөн Монгол банкны ЗБҮӨАТатваргүй болон татвартай үед борлуулж буй борлуулалтын орлогын зөрүү нь үнэ 899,24 ам.доллар байхад 289,1 сая ам.доллар байгаа нь хэт их өндөр байх тооцоо гарч байна. Дүгнэлт ЗБҮӨАТатварыг тэглэснээр Улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ 40 хувиар нэмэгдэх бөгөөд хууль бус арилжаа хумигдаж, улсын валютын нөөц нэмэгдэнэ. Энэ нь валютын дотогшоо чиглэх урсгалыг нэмэгдүүлэх ба инфляцийг тогтвортой болгох үндэс болсноор эдийн засгийн бусад салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Алт олборлолтын компаниудыг тойрч, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэлт, үйлчилгээг хангадаг 10 гаруй салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд компани, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Үүнд: - Техник, тоног төхөөрөмжийн борлуулалт, түрээсМөн улсын эрдэнэсийн санд тушаагдсан алтны хэмжээ өсөх нь экспортыг нэмэгдүүлж улмаар гадаад худалдааны алдагдлыг багасгана. Судалгаа материалаас харахад 2006 онд гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан ба үүнээс хойшхи жилүүдэд алдагдалтай гарсан байна. Энэ нь үнийн өсөлтийн албан татвартай холбоотой гэж тайлбарлаж болох юм. Мөн уул уурхайн компаниудын татварын хувь хэмжээ их өндөр байгаа нь богино хугацаанд төсөвт их орлого хуримтлуулж болох боловч рут хугацаанд татварын суурь багасаж хумигдана. Өнөөгийн байдлаар энэ суурь багасгаж байна гэж дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудын ашиглалтын болон ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг чанаргүй хийгдэж (огт хийгдэхгүй) байгаа нь шууд хөрөнгө, санхүүгийн чадвар муу, төр захиргааны байгууллагаас түүнд тавьдаг хяналт сул, мэргэжлийн бус албан хаагч нар ажилладаг, уялдаа холбоо хамтран ажиллах нөхцөл байдал бүрдээгүйтэй шууд холбоотой байгаа нь өнгөрсөн жилүүдийн алт олборлолт, нөхөн сэргээлтээс харагдаж байна. Иймд үнийн өсөлтийн татварыг тэглэснээр нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгө нэмэгдэж, стандартын дагуу нөхөн сэргээх боломжтой болох юм. Энэ утгаараа Монгол улсын эрдэс валютын сангийн нөөц даруй 2008 оныхоос 50 хувиар өсөж байгаа нь цаашид УИХ, Засгийн газар, Сангийн яам зэрэг төр захиргааны байгууллагуудаас Энэхүү ЗБҮӨАТатварыг тэглэх нь Монгол улсын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, валютын хомсдлоос урьдчилан сэргийлж, дотоодын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулж, үндэсний баялаг үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал хэрэгтэй байна. Эцэст нь үнийн өсөлтийн татварыг тэглэснээр алт олборлогчдын санхүүгийн чадвар сэргэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, байгаль орчинд хор нөлөө багатай шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, ажлын байр шинээр бий болж цалин хөлс нэмэгдэж, валютын нөөц нэмэгдсэнээр инфляци, төгрөгийн ханш тогтворжих зэргээр эдийн засгийн өсөлтөнд эерэгээрнөлөөлнө гэж үндэсний баялаг бүтээгчид (алт олборлогч) үзэж байна. Тооцоо хийсэн: Улаанбаатар хот 2009 оны 3 дугаар сар |
Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所
( 蒙ICP备11002213号-2 )
GMT+8, 2025-5-13 00:53 , Processed in 0.055990 second(s), 21 queries .
Powered by Discuz! X3
© 2001-2013 Comsenz Inc.