|
2#

楼主 |
发表于 2010-5-21 09:06:14
|
只看该作者
Мах-өөхний ширүүвтэр ноост хонь
Баруун Монголын нутгийн ууцан сүүлт хонийг сараджин үүлдрийн хоньтой эрлийзжүүлсний үр дүнд биеэр том, нуиттгийн байгаль цаг уурын нөхцөлд сайн зохицсон, бэлчээрээр маллахад нутгийн хониноос дутуугүй эрлийз хоньтой болж байна. Нутгийн ууцан сүүлт эм хонь 50-55 кг, нас гүйцсэн 70-75 кг жинтэй байхад эрлийз эм хонь 58-64 кг, эрлийз хуц 80-90 кг болж, ноосны гарц нэмэгдэж чанар нь сайжирчээ. Нутгийн эм хонь 1,2-1,4 кг, хуц 1,5-1,6 кг ноос өгч байсан бол эрлийз хонь 2,0-2,2 кг, хуц 2,7-3,0 кг ноостой болж ноос нь уртасч, ямаан үс багасан, гэдэсний ноос нэмэгдэж, зунгаг сайтай бат бэх чанартай болж байна. Мах-өөхнйи ширүүвтэр ноост шинэ үүлдрийн хэсгийн хонь өвөл, хаврын улиралд бэлчээрийн малалгаанд сайн зохицож тарга хүч, ашиг шим, үр төлөө сайн өгч байгаа нь энэ үүлдрийн хэсгийн онцгой сайн талыг харуулаж байна. Өвөл, хаврын улиралд нутгийн ууцан сүүлт хонь амьдын жингийнхээ 28 хувийг алдаж байхад ижил нөхцөлд байсан мах-өөхн.ий ширүүвтэр ноост эрлийз хонь онд орохдоо амьдын жингийнхээ 26 хувийг алдаж байна. Мах-өөх ноосны шинэ үүлдрийн хэсгийн хонины төлөрхөг чанар 100 хэлтэгчээс 100-105 хурга гарч, хургалсан өдрөөсөө ширгэх хүртэл хугацаанд 83,2 литр сүү өгч нутгийн хониноос ч давуутай байгаа .ь уг үүлдрийн хэсгийг гаргасан хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Б. Дүрэвийн судалгаагаар тогтоогджээ. |
|
|
|