|
4#

楼主 |
发表于 2010-5-21 09:05:17
|
只看该作者
Дархад хонь
Хөвсгөл Ринчинхүлбэ, Улаан-уул, Баянзүрх сумдад дархад омгийн хоныг дээр үеэс эхлэн үржүүлж иржээ. Дархад омгийн хонь өндөх уулсын бүсэд нутагшсан ноосны гарцаар монгол хониноос илүүтэйн дээр ноолуур ихтэй, ямаан үс багатай, ширүүн ноостой хонь юм.
Ноосны _ноолуурын урт 9,7-10,2 см, сор 14,3-14,9 см болно. Хуцны намрын амьдын жин 70,9 кг, эм хонь 50,9 кг, ноосны гарц хуц 1,8 кг, эм хонь 1,4 кг. Дархад омгийн хонины хурга эхээсэ.э 3,8 кг амьдын жинтэй эхний 45 хоногт эрчимтэй өсч торнидог боловч 5 сарын 15 хүтэл өсөлт нь удааширч зун намрын улиралд бэлчээрийн ногооны ургац сайжрах үеэр өсөлт нь эрчимжиж эхээс ялгах үед 32,1-37,1 кг амьдын жинтэй болдог байна. Дархад омгийн хонь чийрэг бие цогцостой, биеийн үндсэн хэмжээний хувьд нутгийн монгол хониноос онц ялгагдахгүй, бэлчээрээр сайн таргалж зун, намрйын улиралд хаврын жингээ 43,5 хувиар нэмэгдүүлж таргалдаг байна. |
|
|
|