网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 7191|回复: 3
打印 上一主题 下一主题

蒙古国总理巴特包勒德访问韩国与李明博总统会面

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-3-27 19:42:17 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 3 дугаар сарын 25-ны өдөр бараалхлаа. Цаг гарган хүлээн авч байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэв. Дипломат харилцаа тогтоосон 20 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдсэн гэдгийг тэмдэглэлээ.













БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан дунд хугацааны хөтөлбөрийг ойрын ирээдүйд байгуулж ажиллахаар тохирсон, хоёр орны харилцаа, хоёр биенээ нөхсөн хамтын ажиллагаа болж өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Солонгосын томоохон компаниуд манай улсын бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж байгаа, БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаа  нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэд харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх хүсэлт тавьсан гэдгээ онцоллоо.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн саналыг зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд асуудалд анхааралтай хандаж туслах болно гэлээ. Солонгосын томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийх нь ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Сөүл хотын даргын хувиар 2005 онд Монголд айлчилж байсан. Энэ онд заавал очно гэж төлөвлөж байгаа гэж хэллээ.


2#
 楼主| 发表于 2011-3-27 19:44:32 | 只看该作者
Солонгост ажиллаж буй монгол иргэд тус улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын Ерөнхий сайд онцлолоо



Монгол Улсын Ерөнхий сайд  С.Батболд  БНСУ-ын  Ерөнхий сайд Ким Хван Шиг нарын ганцаарчилсан уулзалт 3 дугаар сарын 24-ний үдээс хойш тус улсын Засгийн газрын ордонд болов. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй  Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцаж байгаад хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эх орондоо найрсгаар  хүлээн авч байгаад нь Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлээд манай хоёр орон  эртний түүх, соёлын харилцаатай,  өнгөрсөн 20 жилд БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаа бөгөөд бүх салбарт харилцаа өргөжих бүрэн боломж байна гэлээ.




Түүнчлэн сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдаг гэв. Солонгосын Засгийн газрын тэргүүн хариу талархал илэрхийлээд хоёр  орны харилцааг шинэ шатанд гаргах, урагш ахиулах ёстой гэсэн Ерөнхий сайд С.Батболдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Ингэхдээ манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая долларт хүрч, 85 дахин өссөн гэсэн үзүүлэлтийг онцоллоо. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Энэхүү шат ахиулах хэлэлцээг төрийн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр идэвхжүүлэхийг ноён Ерөнхий сайд Ким Хван Шиг  санал болголоо. Ерөнхий сайд Ким Хван Шиг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд таны Засгийн газрын тэргүүний хувиар хийж буй анхны албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагш ахиулсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдаг гэхчлэн энгийн, халуун  дулаан уур амьсгалд болсон уулзалтын үеэр БНСУ-ын Засгийн газрын тэргүүн, тус улсад ажил эрхэлж байгаа монголчууд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг хэмээлээ. Манай Засгийн газар Солонгост сурч ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн асуудалд ихээхэн анхаарал тавьсаар ирсэн, хойшид ч анхаарсаар байх болно гэж  Ерөнхий сайд С.Батболдын монгол иргэдийн асуудалд нааштай хандах хүсэлтийн хариу болгон хэллээ. Ерөнхий сайд нар уулзалтын үеэр албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, уламжлалт харилцааг шинэ  шатанд гаргах үр  дүнтэй  яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэдэгт санал нэгдэж байлаа гэжЗасгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
3#
 楼主| 发表于 2011-3-27 19:46:54 | 只看该作者
Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөлөө

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий айд С.Батболдын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөснөөр эхэллээ. Солонгосын дайнд амь үрэгдсэн цэрэг офицеруудыг оршуулж анх ийм Төрийн оршуулгын газар байгууулсан  бөгөөд тус улсад айлчилж буй гадаадын төр засгийн дээд болон өндөр хэмжээний зочин төлөөлөгчид  хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай юм байна.







Хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 21жил,“Солонгос дахь Монголын жилийн нээлт”-ийн арга хэмжээ тохиож байгаа зэрэг онцлох үйл явдал олонтой Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалд Солонгосын тал ихээхэн ач холбогдол өгч байна. Монголын Засгийн газрын тэргүүн Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдын хувиар тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайдын хувиар  ажлын айлчлал хийж байжээ.
4#
 楼主| 发表于 2011-3-27 19:48:43 | 只看该作者
Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо

Монгол Улс, БНСУ-ын хооронд  дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Солонгос дахь Монголын жилийн нээлтэд зориулсан Монголын сор болсон уран бүтээлчдийн  тоглолт гуравдугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний театрт боллоо. “Хөх тэнгэрийн орон” хэмээх Монголын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хоёр  улсын  Ерөнхий сайд  сайд  нар, танхимын зарим гишүүд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж сонирхсон нь эртний түүх, соёлын өргөн харилцаатай хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өглөө гэж тус театрт  цугласан монгол солонгос  иргэд ярьж байлаа.






Хүндэтгэлийн  тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын улсын эрдмийн  театрын уран бүтээлчдээс гадна рок  поп болон циркийн урлагийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээсээ  сонордууллаа. Тоглолтод тус улсад амьдарч буй монголчуудаас гадна Сөүл  хотын иргэд хүрэлцэн ирсэн байлаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин  хуур,  хөөмий, уртын дууныхаа гайхамшгийг уран бүтээлчид маань толилуулсан төдийгүй сонгодог болон орчин үеийн урлаг манай улсад хэрхэн хөгжиж байгааг болон монгол бүжгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харууллаа гэж тоглолт үзсэн үзэгчид сэтгэл хангалуун байлаа.
Монгол үндэсний урлаг болон урлагийн бүхий л төрөл жанрыг хамруулж чадсан “Хөх тэнгэрийн  орон” тоглолтыг сонирхсоноор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн,  найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол,  хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилтоо  тодорхойлсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж талууд үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-6-26 16:33 , Processed in 0.077865 second(s), 22 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表