|
3#
楼主 |
发表于 2011-10-1 18:28:51
|
只看该作者
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Аж төрөх, амь зуух алалдах дайсантай адил
Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил
Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил
Амь зуух гэдэг aлалдах дайсантай адил
Архичин хүн галзуу хүн адил
Асралт мэргэдийн хайранд ташуурах нь
Алт олоод гээхтэй адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Гавъяагүй байтлаа ямба эдэлбэл
Галд цонож шарагдсантай адил
Гүүний жороо чавганцын намжир хоёр адил
Гэргийдээ мэдүүлсэн эрийн гэр
Түймэрт шатсантай адил
Далайд хаясан чулуу үнсэнд хаясан зүү адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Дүрэмгүй ноён дүрсгүй цэрэг хоёр адил
Зальхай хүнд эрх өгвөл жаран үзүүрт зүүтэй адил
Зөв үг зүйлийн цэцэг адил
Зөв үг хурц хутга адил
Зээлүүлсэн юм гээсэнтэй адил
Ичихээ мартсан хүн эсгийгээр биеэ халхлахын адил
Морьгүй бол хөлгүйтэй адил
Эмээлгүй бол морьгүйтэй адил
Муу хүн юм олбол дээрэмдсэнтэй адил
Муур идэх юм олбол булаасантай адил
Муу хүнд үг хэлсэн манханд хийсэн ус хоёр адил
Муу хүнийг энэрвэл могойг өвөрлөсөнтэй адил
Мэргэн хүнтэй хэлэлцвэл мөсөн дээр дэнлүү асаасантай адил
Мунхаг хүнтэй хэлэлцвэл мухар нүхэнд шургасантай адил
Ноёны баян нохойн тарга хоёр адил
Ноёны өөдөөс үг хариулах салхины өөдөөс шээхтэй адил
Ноёны хайр өглөг нохойн нуруун дээрх цастай адил
Нохойн тарга баяны хайр адил
Нөхөргүй эм азаргагүй гүү хоёр адил
Нүд нь нүдгүйтэй адил
Чих нь чихгүйтэй адил
Нүүрэмгий хүүхэн түрэмгий бух хоёр адил
Нэг ширхэг хялгас хаявал нэг тогоо шар тос хаяхтай адил
Нялуун үг бялуурахтай адил
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай ажиггүй хэвтэхтэй адил
Өтөлсөн хөгшид шингэх наран адил
Сармагчны амнаас чавга авах
Сарнаас хүүхэн авахтай адил
Сармагчны амнаас чавга авах
Сахлын будаа арилгахтай адил
Согтуу хүн галзуутай адил
Сохор хүн дүлийтэй адил
Сохор нүдэнд өдөр шөнө адил
Согтуу хүнд ус сувс адил
Сумгүй буу шилээвэртэй адил
Сургаалгүй эм хазааргүй гүү хоёр адил
Сүхгүй түлээ хагалж хутгагүй мах идэх хоёр адил
Тоншуул идсэн мод, чоно идсэн зэм адил
Төрөх гэдэг үхэхтэй адил
Улсгүй удирдагч усгүй онгоц адил
Унага эрхлүүлэх орос эрхлүүлэх хоёр адил
Усанд унасан чулуу өвсөнд хаясан зүү адил
Ухаантай хүнд ном сургавал огторгуйн од гараг адил
Учир мэдэхгүй хүнд сургаал үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай адил
Үг мэдэхгүй хүнд үг хэлэх үхрийн эвэрт тариа цацсан адил
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хаясан сувд адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өндөгтэй шувуу адил
Хаданд харвасны сум харьд өгсөн бэр адил
Хажуудахдаа харш хүн хадны хонгил адил
Хайлган цагийн малыг эдэлбэл хавар цагийн цастай адил
Хайхрахгүй хүнд үг хэлсэн
Халуун нурманд ус асгасантай адил
Халамж муутай хань хар эрээн могой хоёр адил
Ханилснаа хуурвал хар биеэ хуурсантай адил
Харах нүд муудвал сохортой адил
Хазах шүд муудвал хөгшинтэй адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хор нь могойтой адил
Ховдог нь чонотой адил
Хөгшин хүн хүүхэд хоёр адил
Хулгайтай нийлсэн чонотой нийлсэн хоёр адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн, хүлэгт булгиулсан хоёр адил
Хүний бурхан өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл өөрийг хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний ам нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах, малгай өмсөхгүй золгохтой адил
Чиний баян нохойн тарган хоёр адил
Шунахай хүн шав шув халтартай адил
Эвтэй хүнтэйгээ эвгүй болбол
Эрүүл биедээ өвчин олсонтой адил
Эргүүд тус хийх элсэн дээр ус асгасантай адил
Эрж идсэн юм эхийн сүүтэй адил
Эрхгүй хаан эргүү хургатай адил
Эсгий тулам эхтэй адил
Илгэн тулам эрлэгтэй адил
|
|