Хүүхэд үрчлэн авагч нь: - Насанд хүрсэн - Иргэний эрхзүйн эрхийн бүрэн чадамжтай - Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөж хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байх ёстой Хүүхэд үрчлүүлэхийг дараах тохиолдолд хориглоно. - 60-аас дээш настай - Эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан - Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн - Ашиг хонжоо олох зорилготой - Шүүхийн шийдвэрээр иргэний эрхзүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгарлагдамал чадамжтай гэж тооцогдсон - Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг. - Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно. Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг дүүргийн Засаг дарга хянан үзэж үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана. Үрчлэн авагч нь 1. Хоёулаа өргөдөл бичиж хороон даргаар цохуулаад нотариатаар батлуулсан байна. 2. Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар 3. Хоёулангийх нь иргэний үнэмлэх, хуулбар 4. Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн байгууллагын тодорхойлолт 5. Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой эсэх талаар албан байгууллагын тодорхойлолт, эсвэл хорооны засаг даргын тодорхойлолт 6. Байнга оршин суугаа газрыг талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт/ Үрчлүүлэх тал: 1. Хүүхдийн төрсний гэрчилгээ, үрэгдүүлсэн бол ИБМУТ-ийн Иргэний баримтын төв архивын лавлагаа 2. Хоёулаа өргөдөл бичиж, хороон даргаар цохуулаад нотариатаар батлуулсан байна. 3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хуулбар 4. 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл 5. Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол хүүхдийн байгууллагын зөвшөөрөл |
Нөхөр, эхнэр хамтран гэрлэлтээ сэргээх тухай өргөдлөө бичиж дараахь баримт бичгийн аль нэгийг хавсаргана. - Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон эсхүл нас барсан гэж зарласан шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар - Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар - Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар - Захиргааны журмаар гэрлэлтийг цуцалсан тухай гэрчилгээ Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн Иргэний Баримтын Төв Архиваас нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүйг тодруулсны дараа гэрлэлтийг сэргээсэн тухай бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ шинээр бичиж олгоно. |
1. Хугацаа дууссан иргэний үнэмлэх 2. Регистрийн дугаартай 3% цээж зураг. 3. Төрсний гэрчилгээ 4. Иргэний үнэмлэхний үнэ 2300 төгрөгийг УБ банк, НИБА-ны 2612002454 дансанд тушаах 5. Тэмдэгтийн хураамж 1500 төгрөгийг УБ банк, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот дансанд тушаах 6. ХААТР-21 маягтын үнэ 500 төгрөгийг бэлнээр авчирна. 7. Иргэний үнэмлэхний эзэн өөрөө ирнэ 8. Яаралтай үйлчилгээ хуанлийн 10 хоног 5000 төгрөг, энгийн үйлчилгээ 30 хоног |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |