Иргэний үнэмлэх, паспортын дахин олголтын зургийн баталгаажилт хийлгэснээс хойш 30 хоног өнгөрсөн, дахин олголтын анкет хүчингүй болгосон иргэд: 1. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд дахин олголтын өргөдөл, 1000 төгрөг бэлнээр авч очиж үйлчлүүлнэ./НИБМА/ 2. Иргэний паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин олголтын өргөдөл, 1500 төгрөг бэлнээр авч очиж үйлчлүүлнэ./НИБМА/ |
1. Оршин суух Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанаас дахин олголтын өргөдөл анкет авна. 2. Дахин олголтын өргөдлөө харъяалах хорооны Засаг даргаар цохолт хийлгэнэ. 3. Төрсний гэрчилгээ. Жич: Архивын төрөлтийн лавлагаа нь төрсний гэрчилгээг орлохгүй болно. 4. 3% цээж зураг Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой. 5. 1500 төгрөг бэлнээр. |
1. ХААТР-23 маягт Жич: Маягтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Иргэдийг хүлээн авах 1-р байрнаас авна. 2. Төрсний гэрчилгээ 3. Нэг гаралтын 2% цээж зураг Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой. 4. Хорооны Засаг даргын тодорхойлолт 5. 1988-1989 оноос урагш төрөөд иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй иргэд ИБМУТ-ийн архиваас лавлагаа авна. |
Төрснийг бүртгэхдээ: - Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх - Төрөлтөө бүртгүүлээгүй хугацаа хэтэрснийг бүртгэх - Амьгүй төрсөн буюу төрөөд нас барсан хүүхдийг бүртгэх гэсэн төрөл байна. Шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэхдээ доорхи материалуудыг бүрдүүлэн авчирна. - Хүүхэд төрсөн тухай эмнэлгээс өгсөн “Иргэний эрүүл мэндийн дэвтэр” - Эцэг, эхийн иргэний үнэмлэх - Эцэг, эхийг гэрлэлтийн гэрчилгээ. Хэрэв гэрлэлтээ бүртгүүлээгүй гэр бүлээс хүүхэд төрснийг бүртгүүлэх бол эцэг эх 2 өөрсдийн биеэр бүртгэлийн байгууллагад очин хүүхдээ бүртгүүүлнэ. Мөн 1 жилээс дээш хугацаанд төрсөн хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд: - Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа - 1980 оноос хойш төрсөн тухай эмнэлэг /амаржих/ газрын магадлагаа - Магадлагаа байхгүй бол Төрөлтийн нөхөн бүртгэх дүгнэлт буюу шүүхийн шийдвэр зэрэг материалуудыг бүрдүүлнэ. Төрөлт бүртгүүлээгүй хугацаа хэтэрсэн буюу 1988:05:01-ээс өмнө төрсөн хүмүүсийн төрөлтийг нөхөн бүртгэхдээ: - Эрүүл мэндийн тодорхойлолтоор - Шүүхийн шийдвэрээр - Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгэнэ. Эрүүл мэндийн тодорхойлолтоор бүртгүүлэхдээ: - Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа - Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магдалгааг тухайн төрсөн эмнэлэг, төрөх газраас гаргуулан авчирна. /1980 оноос хойш төрсөн иргэн/ - Эцэг, эхийг иргэний үнэмлэх - Эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгүүлэхдээ: - Тухайн оршин суугаа нутаг дэсгэрийнхээ шүүхэд өргөдлөө гарган насаа тогтоолгосон шүүхийн шийдвэр - Иргэний Баримтын Төв Ахиваас шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон регистер /регистерийг шүүхийн шийдвэр дээр бичиж тэмдэглэн гарын үсэг зурсан байна/ Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгүүлэхдээ: Улаанбаатар хотод оршин суугч иргэд нь Нийслэлийн Иргэний Бүртгэлийн албанаас дүгнэлт гаргуулна. Төрөлтийн Нөхөн бүртгэлийн дүгнэлт гаргуулахдаа доорхи материалыг бүрдүүлнэ: - Иргэний баримтын төв архиваас төрөлтын бүртгэлд байхгүй тухай тодорхойлолт. - Иргэний өргөдөл /хэдэн онд хаана төрсөн, эцэг эхийн овог нэр, төрсөн оныг бичсэн/ - Иргэний паспорт, иргэний үнэмлэх /гээсэн тохиолдолд бүрдүүлэлт хийсэн ирэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет/ - Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хөдөрмөрийн дэвтэр, МҮЭ-ийн , МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл/ - Тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтэр - Цэргийн үүрэгтний үнэмлэх - Сургууль төгссөн гэрчилгээ, диплом - Жолооны үнэмлэх - Сурагчийн хувийн хэрэг - 1956 оноос өмнө төрсөн хүн Үндэсний төв архиваас хүн амын тооллогын лавлагаа зэрэг материалуудыг бүрдүүлнэ. |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |