蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Монголын нүүрсийг [打印本页]

作者: hmjg    时间: 2010-10-29 20:14
标题: Монголын нүүрсийг
本帖最后由 hmjg 于 2010-10-29 20:17 编辑

Монголын нүүрсийг ачсан анхны илчит тэрэг далайн боомт уруу хөдөллөө
Монгол, Оросын хамтарсан "Дэд бүтцийн хөгжил" компани нь "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэг, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монголын нүүрсийг Оросын төмөр замаар тээвэрлэн далайн боомтод хүргэх туршилтын тээврийг эхлүүллээ.

Эхний ээлжинд Тавантолгойн орд газраас олборлосон 2000 тонн нүүрсийг Чойр өртөөнөөс ачаалан тээвэрлэж байгаа аж.

Чойр өртөөнөөс нүүрс ачин хөдөлсөн илчит тэргийг Монгол, Оросын төмөр замын удирдлагууд өчигдөр их үдэд Улаанбаатар өртөөнд тосон авч, аян замд нь үдлээ.

Үдэн гаргах ёслолын ажиллагаанд "Оросын төмөр замууд" НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, "УБТЗ" ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жигжиднямаа, "Дэд бүтцийн хөгжил" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хангай, гүйцэтгэх захирал В.В.Морозов нар болон нүүрсийг худалдан авахаар гэрээ хийсэн Солонгос, Японы компанийн төлөөлөгчид оролцсон юм.

Тавантолгойн нүүрсийг 30 вагонд ачиж чирсэн 2Т16УМ зүтгүүр 13 цагт Улаанбаатар өртөөнд хүрэлцэн ирж, машинч Д.Эрдэнэбаяр "УБТЗ" ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жижигнямаад илтгэл өгөөд аян замаа үргэлжлүүллээ.


10 цаг 36 минутын өмнө

作者: hmjg    时间: 2010-10-29 20:15
Энэ үер "УБТЗ" ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жигжиднямаа "Энэ онд Засгийн газраас өргөн барьсан Төмөр замын бодлогын баримт бичгийг УИХ баталснаар төмөр замын салбарын хөгжилд шинэ үе эхэлсэн юм. Үүний эхлэл төмөр замын шинэ гарц нээлтээ хийж байгаад баяртай байна. Цаашид энэ тээвэрлэлт манай улсын эдийн засагт үр шимээ өгсөн, уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалтын эхлэл болно гэж итгэж байна" хэмээсэн бол "Оросын төмөр замууд" НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин "Энэ өд сөд нь гүйцэн жигүүрээ дэлгэж буй 2Т16УМ бол шинэ хүчин чадал өндөртэй зүтгүүр юм. Ийм маркийн зүтгүүрийг ойрын хугацаанд "УБТЗ" ХНН-г 30 ширхгийг нийлүүлнэ. Бид мөн маневрийн 13 зүтгүүрийг нийлүүлнэ. "Оросын төмөр замууд" НХН амлалтаа биелүүлж "УБТЗ"-ын 108 километр замыг шинэчлэн төмөр бетон дэртэй болгосон.

Тухайлбал, Мандал даваа өртөөний чиглэлд илчит тэрэг 120 километр цаг хурдтай явах боломжтой болсон. Эдгээр зүтгүүрийг худалдаж авахад "Оросын төмөр замууд"-аас баталгаа гаргаж, "УБТЗ"-ыг ОХУ-ын банкнаас зээл авах боломж олголоо. "УБТЗ"-д тулгараад байгаа бэрхшээлийг бид сайн мэднэ. Энэ бэрхшээлийг даван туулах талаар Монголын Засгийн газартай хэлэлцээр үргэлжлүүлсээр байгаа" гэсэн юм.

"Оросын төмөр замууд" НХН-ээс Монголын түүхий эдийг тээвэрлэхэд тарифаа 52 хувь хөнгөлжээ. Манай Засгийн газар төмөр замын тээвэрлэлтийн тарифын 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаагаар сунгахаар хэлэлцээр хийж байгаа аж. Харин "УБТЗ" нүүрс тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлээгүй юм байна. Энэ асуудлыг цаашид хөндөж ярихаар төлөвлөжээ.

"УБТЗ" ХНН-ийн нийт ачаа тээвэрлэлт 1.3 сая тонн хүрч өссөн байна. Ингэснээр 10 гаруй жилийн дараа ашигтай ажиллажээ.

Ойрын үед хэчнээн хэмжээний нүүрс төмөр замаар тээвэрлэх нь сонирхол татаж байлаа. Нүүрс авах гэрээ хийсэн компаниуд хэдий хэмжээний нүүрс тээвэрлэхийг нь шийдэх юм байна. "УБТЗ"-аар жилд 1.2 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бийг удирдлагууд нь дуулгасан.

Ийнхүү Монголын нүүрсийг ачсан анхны илчит тэрэг далайн боомтыг зорилоо. Энэ илчит тэрэг Наущкиар дамжин 4679 километр зам туулж, алс дорнодын Восточный боомтод нүүрсээ буулгах юм.

Т.Энхбат




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3