| |||||||||||||
A drop in the bucket. Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно. үгчилбэл: хувинд нэг дусал. A bad beginning makes a bad end Эх нь булингартай бол адаг нь булингартай үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг. A bird may be known by its songs. Тураг шувууг дэвэлтээр нь, туурайт хөлгийг явдлаар нь үгчилбэл: шувууг дуугаар нь таньж болно. A fair face may hide a foul heart. Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ. A friend in need is a friend indeed. Ядрах цагт нөхрийн чанар танигдана. A honey tongue, a heart of gall. Ам нь бал, ачир нь хал; хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга үгчилбэл: бурман хэлтэй цөсөн зүрхтэй. A lazy sheep thinks its wool heavy. Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд. A man can die but once. Нэг үхэхээс хоёр үхэхгүй үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ. A wolf in sheep’s clothing. Бурхан дүртэй буг үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно. A word spoken is past recalling. Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй. An evil chance seldom comes alone. Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор. All are good lasses but where come the bad wives? Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ? All sugar and honey Сайн хүний дүр үзүүлэгч үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам. |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |