Үг-Д.Амгалан Ая-Р.Ганбат Нарны хорвоод заяаснаас хойш Наадаж наргилгүй ч яахав дээ хө Насны ганцхан ээлтэй ханиа Нартын алганд гундаахгүй юмсан Халуун хүйтнийг халгаж туулахад Хажууд хэн түшдэг билээ дээ Буцах цагийн аясыг таарахаар Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ хө Сарны хорвоод саатсанаас хойш Санаж марталгүй ч яахав дээ хө Сэтгэлийн уяа энхрий ханиа Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан Алаг хорвоод амьдарснаас хойш Аагиж явах нь яамай юу даа хө Алдаж оносон ч энхрий ханиа Амьдын жаргал эдлүүлж явъя даа |
Үг,ая Д.Жаргалсайхан Үүлэн чөлөөний наран заяанд Үйлийн үрээ эдлэн жаргасан Нэгэн биений минь нөгөө тал Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр Хань минь дээ Миний хань Хань минь дээ Миний хань Цэцэгт насны энэхэн чөлөөнд Чиний минийгүй уусан жаргасан Чихэртэй давстай амьдралын дарсыг Хувааж залгилсан хосгүй амраг дахилт Цэцэн тэнэгийн буурал орчлоос Цэлмэг итгэлийн мөрөн хальсан Хойд насандаа ч бие биенээ эрэх Хорвоо багадсан ханийн тэнгэр |
Үг Ая Д.Өлзий-Орших Зүрхийг минь булаасан сэтгэлийн Зүйрлэшгүй сайхныг бодохлоор Зөвхөн чиний төлөө юм шиг Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн Хайрыг минь булаасан итгэлийн Харьшгүй хүчтэйг бодохлоор Хан хорвоод чи ганцаар юм шиг Хамаг бүхнээ чамдаа өгсөн Чи минь сэтгэл минь билээ Чи минь мөрөөдөл минь билээ Чи минь амьдрал минь билээ Чи минь минийх билээ Дуунаас төрсөн дурлал минь Дуусашгүй дүүрэн байгаасай Дурлаж хэлсэн чиний үг чинь Дуунаас ч илүү үнэн байгаасай Чи минь сэтгэл минь билээ Чи минь мөрөөдөл минь билээ Чи минь амьдрал минь билээ Чи минь минийх билээ |
Yг Б.Явуухулан Ая Д.Баттөмөр Дуу минь, дуу минь Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Дуулим талын минь уянгатайхан дуу минь Эцгийнхээ гэрт эгшиглэхийг нь сонс луу Эмнэгхэн залуудаа сэтгэлээ уяраа луу Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Ай даа дуу минь адтайхан дуу минь Аглаг талын минь аялуутайхан дуу минь Амрагхан чамдаа аяланхан өглүү Алагхан зүрхийг минь уяраан тат луу Ай даа дуу минь адтайхан дуу минь Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Дуулим талын минь уянгатайхан дуу минь Хоёулаа болоод хослонхон дуул луу Хонгор нутгаа хайрланхан дуул луу Дуу минь, дуу минь дуртайхан дуу минь Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь Ээрэм талын минь эгшигтэйхэн дуу минь Эх орны минь уянгасан бил үү Эцгийн минь хуурын эгшигсэн бил үү Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь |
Үг Н.Очирбат Ая Д.Бадарч Амсар дүүрэн мэлтэгнэх Аагтай цайгаа цалгиахгүй Амар түвшин суухад минь Амрагийн дуу минь өлзийтэй Дуулъя хоёулаа дуулъя Дуутай хууртай ханилъя Дуулъя бүгдээрээ дуулъя Дууны жигүүртэй амьдаръя Үйзэн цэнхэр тэнгэр шиг Үйтэн хуаран зодгийг чинь Урлан шаглан товшиход минь Уянгын дуу минь өлзийтэй Дуулъя хоёулаа дуулъя Дуутай хууртай ханилъя Дуулъя бүгдээрээ дуулъя Дууны жигүүртэй амьдаръя Айраг идээгээ бялхуулан Айлчин гийчнээ баясаагаад Нандин сэтгэлээ нээлцэхэд Найрын дуу өлзийтэй Дуулъя хоёулаа дуулъя Дуутай хууртай ханилъя Дуулъя бүгдээрээ дуулъя Дууны жигүүртэй амьдаръя |
Ганцаар ургасан хайлаас модондоо Ганганах шувууд нэгийг хэлэх шиг Ганцаар жаргадаггүй хорвоодоо Гансарч суугаад яахав дээ хө Хүний сайхан орчлондоо Ижил дутуу л явмааргүй дээ хө Хөвчин буурал хорвоодоо Хүний дайтай л явъя даа хө Өнчин ургасан улиас модондоо Үүрээ засах жигүүртэн эргэнэ ээ хө Өнжин хүлээсэн амраг тэр минь Үүрдийн жаргал ирнээ дээ хө Хүний сайхан орчлондоо Ижил дутуу л явмааргүй дээ хө Хөвчин буурал хорвоодоо Хүний дайтай л явъя даа хө Хаданд ургасан асгар модондоо Жимс болгон ургадаггүй юмаа хө Хадамд гарсан хүний үрийг нь Хайрлаж суухаас ч яахав дээ хө Хүний сайхан орчлондоо Ижил дутуу л явмааргүй дээ хө Өнжин хүлээсэн амраг тэр минь Үүрдийн жаргал эрнээ дээ хө |
Үг С.Оюунчимэг Ая Г.Эрдэнэбаатар Нүгэл зугатаам сайхан харцнаас тань Нүүрийн буянтайг үзэж баяслаа Нүнжиг удамтай аавын охин гэж Нүднээс далд магтдагт итгээрэй Ай миний дөлгөөхөн хөөрхөн Аавын энхрийхэн охин билээ Жаргал хоргодох сайхан аашнаас тань Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ Түвшин амгалан айлын гэргий гэж Төрөл садан минь хайрлаж яваарай Ай миний амгалан шүтээн Айлын сайхан гэргий минь Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань Сүлд хийморь тавилан өгсөн Удам залгасан үрийн минь ижий Уужуу тайван сэтгэлийн сүү минь дээ Ай миний хүүгийн ээжий Асралт тэнгэр үр минь дээ Ай миний хүүгийн ээжий Асралт тэнгэр үр минь дээ |
Үг, Ая П.Эрдэнэбулган Газар дэлхий өнгөө гоёсон ч Галтай насны хийморь бадрааж Үзэсгэлэнт тунгалаг нүдийг чинь ширтээд Үлгэрийн ертөнцөд аялан бүжнэ Дэндүү жаргалыг амтлан мишээсэн Дээлтэй Монголын удамт үрсээ Хайрын амтыг хоёул эдлэн Харанхуй уудмыг ч гэрэлтүүлж бадраана Нуурын мандалд шувууд жиргэсэн ч Нууцхан сэтгэлдээ хайраар бялхсан Насны ганцхан чамайгаа ширтээд Нарны домгоор амилан бүжнэ Дэндүү жаргалыг амтлан мишээсэн Дээлтэй Монголын удамт үрсээ Хайрын амтыг хоёул эдлэн Харанхуй уудмыг ч гэрэлтүүлж бадраана Хонгор үрсээ харан баясаад Хайрын дуугаар хослон уярсан Гэрийнхээ хойморыг цэнгэлээр мялаагаад Дээдсийн сургаалаа эрхэмлэн амьдаръя Дэндүү жаргалыг амтлан мишээсэн Дээлтэй Монголын удамт үрсээ Хайрын амтыг хоёул эдлэн Харанхуй уудмыг ч гэрэлтүүлж бадраана |
Үг С.Батмөнх Ая Ч.Сангидорж Сартай нартай хорвоод ай хө Азаар учирсан хань минь хө Сайнтай саартай амьдралыг минь ай хө Адилхан гэтлэх хань минь хө Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар арилахгүй шүү дээ ай хө Өдөртэй шөнөтэй хорвоод ай хө Хайраар учирсан хань минь ай хө Өглөө оройтой амьдралыг минь ай хө Хамтдаа туулах хань минь хө Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар арилахгүй шүү дээ ай хө Дуутай хууртай хорвоод ай хө Энхрийлж харсан хань минь ээ хө Дундтай дүүрэнтэй амьдралын минь ай хө Буруу зөвтэй хань минь ээ хө Чамайгаа эзгүй байхад Тэнгэрийн нарыг дэргэдээ байсан ч Гэрийн жавар арилахгүй шүү дээ ай хө |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |