Тэмээ: Монгол тэмээ хоёр бөхтэй, бие нь өндөр, хүзүү нь гонхигор, хивэгч бод мал
Тэмээ буйлах: Ботго буюу ижлээ мөрөөдөж өндөр урт дуугаар уянгатай дуугарах
Тэмээ орилох: Нохой шиг хав хав гэж дуугаран сэвсээ цацах
Тэмээ буйллах: Тэмээний хамрын баганыг нүхэлж хөндлөн мод зүүх
Тэмээ өтлөх: Шарх сорвиноос болж цацсан хэсгийн өтийг арилган цэвэрлэж эм түрхэх
Тэмээ ноослох: Тэмээний үс ноосыг ноорч хөглөрч ирэхэд хайчлах буюу зулгааж авах
Тэмээ хужирлах: Хужиртай газар буюу давстай нууранд тэмээгээ аваачиж долоолгож уулгах буюу эсвэл хужир давс олж ирж өгөх (бусад малд бас адилхан)
Тэмээ тавагчлах: Эмнэг тэмээг сургахын тулд буруу талын урд бэрэвхийд дээс уяж нуруун дээгүүр нь давуулан зөв талаас нь татаж сөгтгөх
Тэмээ тохошлох: Тэмээг унахын тулд бэлтгэсэн тохош (эмээл) тохох
Тэмээ хүрээлэх: 7-8 сарын хэрд тэмээ ганц хоёроороо тарж явахаа больж сүргээрээ бөөгнөрөн явах
Тэмээн гөрөөс (хавтгай): Хоёр бөхтэй зэрлэг тэмээ. Ховордож байгаа амьтан
Манин тэмээ: Саармаг тэмээ
Саравган тором: Нялх биш боловч томорч ойдоо хүрээгүй ботго
Тайлаг: Дөрвөөс таван насны хоорондох засаагүй тэмээ
Битүү шүдтэй тайлаг: Шүд нь гараагүй тайлаг
Бууран тайлаг: Буур тавихаар бэлтгэж буй тайлаг
Ат: Таван наснаас дээшхи эр тэмээ
Ингэ: Таван наснаас дээшхи эм хүйсийн тэмээ
Хаямал ингэ: Хээл хаясан ингэ
Хаймал ингэ: Ботголох ойртсон ингэ
Буур: Таван наснаас дээшхи төмсийг нь засаагүй эр тэмээ
Буур зэлбэлэх: Ороо орох шинж нь илэрч эхлэх
Буур томоолох: Ороо орсон буурыг хазахаас сэргийлэн аманд нь чанга ногт тааруулах
Буураар сорих: Ингэний хээл авсан эсэхийг буур дагуулж турших
Дараастай буур: Хүн амьтныг хазаж таварцаглахаас болгоомжлон толгойг бурантагаар нь өвдөгт нь ойртуулж уях
Тугтай буур: Ороо нь орсон буурнаас болгоомжлох зорилгоор бөхөнд нь тарцаг уях |
|