Судгийн ногоо хөөрхий Сугсраад байна, хө Сургий нь дуулаад хөөрхий Өрөвдөөд байна, хө Арын ногоо хөөрхий Алаглаад байна, хө Ааший нь бодохоор хөөрхий Өрөвдөөд байна, хө Жалгын ногоо хөөрхий Жигдрээд байна, хө Зангий нь бодохоор хөөрхий Өрөвдөөд байна, хө |
Хулсан ташуур нь байгаасай Хуруундаа өлгөөд явах юмсан Хууль цаазгүй болоосой доо, хүү минь, хө Хуучин нутагтаа очих юмсан даа, яая даа, Яргай ташуур нь байгаасай Янзы нь үзээд барих юмсан Ялладаг цаазгүй болоосой доо, хүү минь, хө Яргайтын голдоо очих юмсан даа, яая даа Гүншүү дээлтэй Гүнжидмаа Гүнгийн хатанд цанхаатай Гүнг эхнэр авснаас хойш, хүү минь, хө Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа, яая даа, |
Аралтай тэрэг нь айлын дундаа Алтан шанлуу ширээний минь дундаа хө Амраг жаалхан Сийлэн бөөрийг Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийн Хуримыг л хийхээр зэхээд байна хө Мандаж гарах нарны наагуур Манан ч үгүй тунгалаг байна хө Манай айлын Сийлэн бөөрийг Маргааш өглөө мордуулна гэнэ дээ хө Ургаж гарах нарны наагуур Униар ч үгүй тунгалаг байна хө Урд айлын Сийлэн бөөрийг Ургах нарнаар мордуулна гэнэ хө |
Дарьгангын жаахан шаргыг Уяхан дуулсаар ганхирлаа Дарьгангын жаахан хонгорт Унан дурласаар бишэрлээ Ар халхын нутаг минь Дуугаар дутаад дуулсангүй Арын сайхан хангай минь Охидоор дутаад дурласангүй Дуулах дуртай дуу минь Үнэн сайхан үгтэй Дурсан санаашрах тэр минь Түвшин монгол зантай Сайн дуу дуулаагүй бол Сэтгэл юундаа уярах вэ Сайхан чамтай учраагүй бол Зүрх юундаа догдлох вэ |
ҮДБЭ - ийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Ш.Даваахүү /хуучин үг аяар/ Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө Цагаан эсгий гаднаа дэвсээд Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө Царайлаг төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг Амт нь үгүй болно доо хө хө хө хө Хоёр сарын нэгэн болоод ирвэл дээ хө хө Хорхой толгой бүгдээрээ өндийгөөд ирэвээ дээ хө хө хөГурван сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хө хө Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо Ганхаж найгаад ирэвээ дээ хө Гуниггүй төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө Гоодин фигээ зажлаад өгсөн чиг амт нь үгүй болно доо хө хө хө хө |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |