蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Дууны үг(歌词)8 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-4-8 19:11
标题: Дууны үг(歌词)8
Ээждээ
Үг Д.Болд   Ая С.Ишхүү
                 
Толгодыг даван шувууд буцлаа ээж минь
Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь

Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд
Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна
Сэрүүн шөнийн зэвэргэн бодол жиндүүлэхэд
Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь

Надад өгсөн сэтгэлийн дулааныг чинь бодохоор
Нарны илч ядмаг санагдаад байна
Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь бодохоор
Уяралын дуу минь ч сэтгэлд хүрэхгүй л байна

作者: hmjg    时间: 2010-4-8 19:12
Ээждээ яарсан сэтгэл
Үг Б.Бат-Орших Ая Д.Бэхбат

Нутгийн цэнхэр ууланд нь
Униар будан хөшиглөж л байгаа даа
Нуурын шувууд буцаад ирэхэд
Ухаант ээж минь уймрах вий дээ

Яргуй цэнхэр хөндийд нь
Мөнгөн хяруу бууж л байгаа даа
Цэцгийн навчис эргэлдэн хийсэхэд
Цайлган ээж минь даарах вий дээ

Сэтгэл минь яарах юм
Ээжээ зүүдлэх юм
Санчиг буурал ээж минь
Байн байн бодогдох юм даа

Налгар намрын улиралд нь
Нойтон шамрага шуурч л байгаа даа
Хүйтний амьсгаа аргагүй л орлоо доо
Хайртай ээж минь жиндэх вий дээ

Сувдан цэнхэр нууранд нь
Сүүмэлзэх саран хоноглож байгаа даа
Хүүгээ элгэндээ санан тээсээр
Хөөрхий ээж минь бэтгэрэх вий дээ

Сэтгэл минь яарах юм
Ээжээ зүүдлэх юм
Санчиг буурал ээж минь
Байн байн бодогдох юм даа





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3