Үг. Б. Лхагвасүрэн Ая. Ц. Чинзориг Тооройн сүүдэрт ботго минь буйлна Тогоотой сүүнд минь саран хөвнө Толгодын оройгоор үүл нь нүүнэ Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ Их манхан тэнгэрийн говьд уусан алдарна Ингэний цагаан буйлаа ботгондоо ирж шингэнэ Зүүн бүрдийн зэгсэнд анир дуугарна Зүйлийн буурал зүүдэнд ээжий минь эргэнэ |
Үг. Д. Нацагдорж Ая. Ж. Шараа Монголын үзэсгэлэнт саран гуа Намайг төрүүлсэн ээжий Яруу сайхан эгшгээрээ Бөн бөн бүүвэйлсэн ижий Зөөлөн цагаан гараараа Хөдөлгөн өсгөсөн ижий Зүйтэй уран үгсээрээ Сурган хүмүүжүүлсэн ээжий |
Үг. Л. Болдсайхан Ая. А. Батсүх Цайлган хайлган хайраараа өсгөсөн Сайхан буурал ээждээ мөргөе Цадталаа шимж хүн болсон Цагаан сүүндээ сөхрөн мөргөе Унаж босож хөл дээрээ тэнцсэн Буурал ногоон газартаа мөргөе Усан нүдтийн заяаг тольдсон Учралт бурхандаа сөхрөн мөргөе Авралын дээд Манзширт мөргөе Ариун гэгээн хуврагтаа мөргөе Арван номын үсгэндээ мөргөе Ачлалт сайхан ээждээ мөргөе |
Үг. П. Сандуйжав Ая. Н. Чулуунхүү Ээжийн минь ээжий Эмгэн буурал ээжий минь Үрийн минь үр дээ гэж Үлтэрч хэлтэрч явна уу даа Нар болсон хайраараа Намайгаа гийгүүлсэн Наслан жаргахын буянтай Настан буурал эмээ минь Аавын минь ээжий Ачтан буурал эмээ минь Ачийн хайрыг үзнэ гэж Алдарч элтэрч явна уу даа Нар болсон хайраараа Намайгаа гийгүүлсэн Наслан жаргахын буянтай Настан буурал эмээ минь Дэгдээхэйгээ дагуулсан Дэнжийн цэнхэр тогоруу шиг Дэндүү хайраар хайрлан Дэгэж дэрвүүлж өсгөхдөө Нар болсон хайраараа Намайгаа гийгүүлсэн Наслан жаргахын буянтай Настан буурал эмээ минь |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |