蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Дууны үг(歌词)2 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-4-8 18:58
标题: Дууны үг(歌词)2
Сайн байна уу ээжээ
Үг.П.Лувсан   Ая Г.Тэрбиш

Сайн байна уу, ээж ээ
Саравчлан харсаар сууна уу
Сайхан цайныхаа дээжээр
Цацлаа өргөсөөр сууна уу
Хүү чинь сайн, хүү чинь мэнд
Эр цэргийн албанд эсэн мэнд явна

Сайн байна уу, ээж ээ
Сайхан сэтгэлт ээж ээ
Саахалт айлынхаа эмээд
Сайрхаж хүүгээ магтана уу
Хүү чинь сайн, хүү чинь мэнд
Эр цэргийн албанд эсэн мэнд явна

Сайн байна уу, ээж ээ
Саравчлан харсаар сууна уу
Үлдээсэн хацраа үнсэхээр
Өдөр хоногийг тоолно уу
Хүү чинь сайн, хүү чинь мэнд
Эр цэргийн албанд эсэн мэнд явна

作者: hmjg    时间: 2010-4-8 18:59
Санаж явах ээжий
Үг, ая М.Алтангэрэл

Ачит ээж таныгаа санаж зүүдэлж явна даа
Алс холын нутгаас очиж амжихгүй л байна даа
Санасанаар бишдээ хорвоо болохгүй л юм ээжээ
Сайн яваа гэдэгт минь эргэлзэлгүй итгээрэй

Буянтай ээж таныгаа санаж зүүдэлж явна даа
Буман бээрийн алсаас очиж амжихгүй л байна даа         
Будант уулсын дундаас алсыг харуулдан суугаа
Буурал ээждээ би чинь орчлонгийн сайхан үр нь дээ

Цагаан сүүний дээжээ тэнгэр бурхандаа өргөдөг
Цайлган сэтгэлт ээжийгээ санаж очоод золгоно доо
Сүүн цацлаа өргөөд хүүгээ хүлээж суугаа
Сайхан ээжий таныгаа энэ л насаараа хайрлана даа

作者: hmjg    时间: 2010-4-8 18:59
Сүүн далай ээжий
Үг Ц.Гайтав    Ая Б.Магсаржав

Наран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

Одон гаригт мөртэй
Оюун суу ээжий минь
Цэлгэр тунгалаг царайгаараа
Цэлмэг тэнгэрт мэлтийж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

Есөн хүслийн ерөөлтэй
Ертөнцийн суу эжий минь
Мөнх ариун сэтгэлээрээ
Энх тайван мандаж байна

Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3