Үг. Б. Пүрэвдорж Ая. Д. Баттөмөр Өвөг дээдсийнхээ алтан суудлыг Өмгөөлөн босов оо ай Мандухай Өвөр зуураа эвээ эрхэмлэн Өнөр монголоо нэгтгэв ээ Өүлэн эхийнхээ ухааны царыг Өвлөж аваад үйлсээ мандуулав аа Цэцэн Мандухай ай Мандухай Хаан эзнийхээ алтан титмийг Хамгаалан босов оо ай Мандухай Хасарын үрээс хайраа хатамжлан Хамаг монголоо нэгтгэв ээ Тэмүүжин өвгийнхөө төрийн тамгыг Тэвэрч аваад улсаа мандуулав аа Цэцэн Мандухай ай Мандухай Халх түмнийхээ алтан удмыг Хайрлан өсгөв өө ай Мандухай Хагарсан улсаа нэгтгэн эвлүүлээд Хүмүүн олноо жаргуулав аа Эзэн Чингисийнхээ төрийн сүлдийг Өргөж аваад өнөд мөнхөрвөө Цэцэн Мандухай ай Мандухай |
Үг. С. Удвал Ая. Д. Дэнсмаа Үнэнч ханийг минь заяасан буянт ээжий Үйлгүй өөрийг минь төрүүлсэн ачит ээжий Өндгөө хайрлан энхрийлсэн уран шувуу Өнөд завгүй баян сэтгэлтэй Мянган жаргалыг эдлүүлсэн Миний ханийн ээжий Мишээх болгондоо баясгасан Миний өөрийн ээжий Мөнхөд сайхныг ерөөсөн Миний хайртай хоёр ээжий Хайртай хүү минь гэж халамжаа өгсөн ээжий Хорвоод хосгүй гэж өргөмжилсөн өгөөмөр ээжий Намрын бугын уралдаанд цуурай татсан хангай Насны багад түшсэн итгэлийн өндөр оргил Дахилт Алдрай биеийг минь өсгөсөн мяндсан өлгий Алдрахгүй заяаг минь томсон алтан зангиа Амьдрах ухаан сийлсэн үнэн итгэл Ачтаны дээд нь болсон миний хоёр ээжий Дахилт |
Үг. С. Батмөнх Ая. Н. Чулуунхүү Өвлийн хүйтэн цагаар Жавар хаасан ээжий Үүр шөнийн заагаар Нойроо хагасалсан ээжий Хариг хаврын цагаар Хайраа харамлаагүй ээж Халуун хүйтний алинд чиг Халширч халгаагүй ээжий Зуны халуун нарнаар Зулай норгосон ээжий Цурам хийлгүй бүлээрэхэд Цугтаа өвдсөн ээжий Намрын сэрүүн цагаар Нар шиг ээсэн ээжий Намайг өтлөх гэхээр Насаа зориулсан ээжий |
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) | Powered by Discuz! X3 |