蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 黄山—蒙文版 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-3-24 17:17
标题: 黄山—蒙文版
Хуан шань уул
Хятадын зvйр цэцэн vгэнд “таван хайрханыг vзсэн хvн єєр уулыг тоож харахгvй, Хуан шань уулыг vзсэн хvн єєр хайрханыг тоож харахгvй” гэсэн vг байдаг. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл Хуан шань ууланд очиж vзэхээс ємнє хятадын хамгийн их онцлог бvхий 5 хайрхан—зvvн хайрхан Тай шань уул, баруун хайрхан Хуа шань уул, дунд хайрхан Сvн шань уул, ємнє хайрхан Хэн шань уул, хойт хайрхан Хэн шань ууланд гарч vзсэн хvн бол хорвоогийн єєр ямарч ууланд зугаалах хэрэггvй. Тэгэхдээ хэрэв урьдаар Хуан шань ууланд гарч vзсэн юм бол энэ 5 хайрхантай ч танилцсаны хэрэг алга гэсэн гv юм. Yvнээс Хуан шань уулны євєрмєц гайхамшигтай болон vзэсгэлэн жавхалантайг ойлгож болох юм.    Єндєр сvрлэг Хуан шань уул хятадын тєв ємнєд нутгийн Ань хvй мужийн ємнєд хэсгийн Хуан шань уулны vзэмжит районд байрладаг. Талбай нь бараг 1200 хавтгай дєрвєлжин километр байдаг. Хуан шань уулны уул хайрхан нь єндєр сvрлэг, гуу жалга нь аглага гvн байж, уур амьсгал нь эрс єєрчлєлттэй болохоор vvл манан их, чийглэг нойтон, хур тундас их буудаг зэрэг онцлогтой болсон байна. Хуан шань уулыг эрт дээр vедээ И шань уул гэдэг байжээ. Уламжлал яриагаар бол Тан улсын vеийн Тянь баогийн зургадугаар он буюу манай тооллын долоон зуун дєчин долоон онд Сюань юань хаантан энэ И шань ууланд бясалгалаа дvvргэж, vхэшгvй мєнхийн шидийг олж, сахиулсан болсноор энэ И шань уулыг Хуан шань буюу хаан уул гэж нэрэлдэг болсон гэдэг билээ.

(Зураг:Yvлэн далай)

作者: hmjg    时间: 2010-3-24 17:18
Хуан шань уул хятадын нэрт уул хайрхадын vзэмж бvхнийг биедээ ахуулсан явдал бол эх байгалийн ер бусын нэгэн гайхамшиг болох юм. Хуан шань ууланд 4 гайхамшигтай гэж алдаршиж билээ. Нарсан ой бол Хуан шань уулны хамгийн гайхамшигтай vзэмж болох юм. 100 гаруй насалсан нарсан мод Хуан шань ууланд хэдэн арван мянгаар байдаг. Эдгээр нарсан модны зонхилох нь хад чулууны завсраас ургаж, vндэс сурвалж нь эх дэлхийд гvн суурилж, хvчирхэг их амьжирлын хvчинтэйгээ харуулан сэхvйн сvндэрлэж байдаг. Ялангуяа Юй нvй фэн буюу охин нэртэй уулны хормой дохь зочин угтагч хэмээх нарс бол Хуан шань уулны бэлэг тэмдэг болох юм. Хоёрдох гайхамшиг нь сонин жигтэй хад чулуунууд болно. Хуан шань ууланд бэрх бартаа ихтэй уул хайрхад сэхvйлцэж, цавчим єндєр асга хадууд єнгийлцэн, уулын хормойгоор гуу ганга сvлжилдэн, уулын орой, хажуу бэлээр болон хєндий жалгаар сонин хачин чулуу хааяагvй байдаг. Гуравдах гайхамшиг нь vvлэн далай болно. Єндєр уулны уур амьсгал эрс єєрчлєлттэй болохоор хєндий жалгаар vvл манан бvрхэж, уулны орой хааяа ил гарч хааяа далд орж, vзэсгэлэнтэй сайхан байдаг. Дєрєвдєх гайхамшиг нь халуун рашаан болно.

(Зураг:Зочин угтагч хэмээх нарс)
作者: hmjg    时间: 2010-3-24 17:19
Байгалийн vзэмжээс гадна Хуан шань ууланд бас соёлын гvн зузаан нєєц бий. Тvvхэн явцад vй олон яруу найрагч, зураач болон бусад уран бvтээлчид vvний тєлєє шагшран согтуурч, тоо томшгvй олон уран бvтээл бvтээж, Хуан шань уулны vзэсгэлэн сайхныг тал талаас нь уудлан харуулж, бvрэн тєгєлдєр болгосон юм. ганц яруу найргаар аваад хэлэхэд хятадын нэрт яруу найрагч Ли бай, Цзя дао, Фань чэн да, Ши тао, Гvн зи чжэнь нарын зэрэг хvмvvс бvр Хуан шань уулыг магтан дуулж яруу найраг бичсэн бєгєєд тэд нарын бvтээлээс єнєє 20 мянга гаруй найраг шvлэг байгаа юм байна.

  Урлагийн талаар Хуан шань уулны сvрлэг vзэмжтэй, уудам дvлгээхнийг харуулсан Хуан шань урсгалын зургууд бол Хуан шаний соёлын нэгэн гэрэлт сувд болох юм. Хуан шань урсгалын нэрт зураачид Хуан шань уулнаас дундрашгvй их ур ухаан сэлбэж, уран бvтээлээ баяжуулцгааж байгаа юм. Тэд нар хvнд чихмай таталган бийр бэхи, гэгээн саруул гоо vзэсгэлэнтэй бvдvvвч зураг болон цэвэр ихэмсэг уяруун дайчин хэв намба, гvн гvнзгий лут ихийг зорьдгоороо уран зургийн салбарт єєрийн гэсэн онцлогтой урсгал бvлэг болж билээ. Єнєєгийн гэрэл зураг авагчид нэн ч Хуан шанийг уран бvтээлийнхээ дундрашгvй эх ундрал болгож бий. Yvнээс гадна хятадын дээдэс болох Сюань юань хуан ди хэмээх хаантан энэ ууланд бясалгал хийж бурхан болж чадсан гэдэг уламжлал яриа байдаг болохоор хэдэн зуун жилийн турш ийм vлгэр домог их олноор тархан дэлгэрч, бас vvнтэй холбогдуулан олон ууланд нэр єгсєн байна. Жишээлбэл Сюань юань фэн оргил, Фv циv фэн оргил, Лянь дань гэх зэрэг байдаг ба мєн vvнээс болж Хуан шань уул нь хятадын буддын шашны тvvхэнд нэлээд чухал байр суурь эзэлдэг болсон байна.

  Хуан шань уул нь 1982 онд улсын хэмжээний чухал vзэмжит районы анхны жагсаалтад бvртгvvлж, 1990 онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил эрхлэсэн байгууллагын дэлхийн євийн жагсаалтад орсон юм. 1993 онд Хятадын барилгын яамнаас Хуан шань уулны vзэмжит районыг байгаль орчны эрvvл мэндийн байдал нь шаардлага хангасан нэгжээр тодруулж, эрvvл мэндийн баталгаатай уул гэх цол хайрласан байна. 1997 онд  Хятадын барилгын яамнаас соёл иргэншилт боловсон нэгжээр тодруулж, соёл иргэншилт уул цол соёрхосон байна. Дэлхийн євийн хорооноос Хуан шань уулыг vнэлж тэмдэглэхдээ, Хуан шань уул нь хятадын утга зохиол урлагийн тvvхэнд єргєнєєр магтагдан сайшаагдаж ирсэн байна. 4 зvйг найман зовхисоос аялал жуулчлалын энэ ариун дархан газар хvрэлцэн ирж байгаа жуулчид, яруу найрагчид, зураачид, гэрэл зурагчидад авч хэлбэл Хуан шань уул нь єнє мєнх татах хvчтэй байх болно гэжээ.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3