蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Зүйр цэцэн үг6 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-3-12 19:09
标题: Зүйр цэцэн үг6
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян

Баян хүн ноён, ноён хүн баян.

Гэрийн баянаас хээрийн баян

Дээд эрдэнэ эв дунд эрдэнэ эрдэм, доод эрдэнэ баян

Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян

Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян

Олон олонд санаа олон, баян баянд мод баян

Үхэртэй баянаас нөхөртэй баян
Эдийн баянаас эрдмийн баян
Эрдэм билэг эрхэм баян

Өглөггүй баян үгүйрсэн нь дээр
Ундаргагүй булаг ширгэсэн нь дээр

Өглөг өгдөггүй баян үгүйрсэн нь дээр
Үнэнийг мэддэгүй ноён үхсэн нь дээр

Өмсдөг баянаас өгдөг баян нь дээр

Өнгө мөнгөний сайнаас өр зүрхний сайн нь дээр
Явган хүний зовлонг морьтой хүн мэдэхгүй
作者: hmjg    时间: 2010-3-12 19:10
Чиний баян нохойн тарган хоёр адил

Шунахай хүн шав шув халтартай адил

Сийсэн баянаас сэргэлэн гуйлгачин дээр

Ноёны баян нохойн тарга хоёр адил

Нохойн тарга баяны хайр адил

Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил

Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян

Баян хүн ноён, ноён хүн баян.

Гэрийн баянаас хээрийн баян

Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян

Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян

Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян

Олон олонд санаа олон, баян баянд мод баян

Ужиг өвчин хүнд, уужим дэлхий баян

Үхэртэй баянаас нөхөртэй баян
作者: hmjg    时间: 2010-3-12 19:10
Уут дүүрэн мөнгөнөөс гэр дүүрэн нөхөр дээр

Үнэ ихтэй чулуунаас үнэн нөхөр дээр

Холын ах дүүгээс ойрын айл дээр

Зуун төгрөгтэй байснаас
Зуун найзтай нь дээр

Халамж муутай хань хар эрээн могой хоёр адил
Ханилснаа хуурвал сохортой адил




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3