蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Зүйр цэцэн үг3 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-3-12 19:03
标题: Зүйр цэцэн үг3
Ачийг ачаар
Тусыг тусаар

Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан нь дээр
作者: hmjg    时间: 2010-3-12 19:04
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай

Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй

Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй

Гэргийдээ мэдүүлсэн эрийн гэр
Түймэрт шатсантай адил

Авчирсанаас ач дээр

Тэжээснээс тэлсэн дээр

Ах дүүгийн хол нь дээр
Аргал усны ойр нь дээр

Төрөл садны хол нь дээр
Төрсөн нутгийн ойр нь дээр

Ураг садны хол нь дээр
Ус цасны ойр нь дээр

Ураг төрлийн хол нь дээр
Уул усны ойр нь дээр

Хараалч эхнэрээс хав нохой дээр




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3