蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Монгол арга(5) [打印本页]

作者: hmjg    时间: 2010-1-26 23:19
标题: Монгол арга(5)
Цагаан идээ

Уураг
Мал төллөж байх үед гүүнийхээс бусад малын уураг, уурган сүүгээр нэлээд төрлийн цагаан идээ боловсруулдаг.

1. Болгосон /чанасан/ уураг. Тусгай саванд хийсэн уургийг тогоотой усанд тавьж уураар нь болгоно. Ингэж болгоход түлэгдэхгүй хэт хатахгүй зүсэж идэхэд нийлэмжтэй сайхан болдог. Зөвхөн өтгөн гал л уургийг  ингэж боловсруулж болох бөгөөд уураг шингэрч ирэхэд болгож болдоггүй.

2. Хэлгий уураг. Үхэр, богийн уураг нэг хоёр хоногоос шингэрч ирэхэд дээрх аргаар бөсгөж болохгүй тул уургаа тогоонд хийж аажмаар халааж дахин дахин самарч буцалгаад өтгөрүүлж уудаг. Ингэж боловсруулсан уургийг хэлгий уураг гэнэ.

3. Хатаасан уураг. Түүхий уургийг зөөлөн галаар аажим буцалган агшаан чанадаг. Энэ нь чанасан уургаас хатуувтар болдог.

4. Уургийн ээзгий. Үхэр, богийн уургийг тогоонд буцалгаж ээдүүлж шар устуулан шар усыг ширгэтэл чанаж хийнэ.

5. Уургийн ааруул. Богийн уургийг хурааж нөөцөлсний дараа үнээний сүүтэй хольж ээдүүлэн чанана. Үүнийг хангайхан цөрөм гэх бөгөөд түүгээр хийсэн ааруулыг цөрмийн /уургийн/ ааруул гэдэг.

作者: hmjg    时间: 2010-1-26 23:19
Цагаан идээ

Шингэн сүүний хурууд
Шингэн сүүг ашиглах үндсэн арга бол ээдэмцэр, хурууд хийх явдал юм. Энэ арга ямар нэг хөрөнгөгүйгээр 18-20 хэмийн дулаанд шингэн сүүг ээдүүлнэ. Ээдсэн сүүний шар усыг шүүж ээдмийг буцалгаж нухаж биелүүлнэ. Биежсэн ээдмийг хэвд шахаж хатаана. Хурууд нь физик химийн шинж чанараар өвөрмөц онцлогтой болж халуун цайнд амархан дэвтэх ба сүүтэй цайг ээдүүлэхгүй бүтцийн байдал ширхэглэг зөөлөн болно.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3