Сүүг бяслагтай адил ээдүүлж шүүхгүйгээр шар усыг нь ширгэтэл буцалгаж хийдэг. Иймд ээзгий нь шим тэжээлийн хувьд илүү. Ээзгий хэлбэр хийцээсээ болж өөр өөрөөр нэрлэгдэх нь бий. Ширээмэл ээзгий гэж байх бөгөөд үүнийг хийхдээ сүүг тогоонд хийж халахын хамт 10 л сүүнд 150-170 гр орчим тараг буюу ундааг бага багаар цувуулан хийж ээдүүлнэ.
Ээдэлтээр гарсан шар сүү нь ээдмийг сүүлэг амттай болгож ээзгийний чанарыг сайжруулах төдийгүй, ээзгий бүрэн боловсроход сайнаар нөлөөлнө. Шар сүүг их байх үед ширүүн галаар цөөн хутгаж, ширгэж багасах үед нь галыг зөөлрүүлж хутгалтыг олшруулах нь зүйтэй. Шар сүү шингэж гүйцээд ээзгийний өнгө улаан шаргал болбол болсонд тооцож дэлгэцэнд тавьж хатаана. |