蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: “2012” зөгнөлт кино Монголд [打印本页]

作者: hmjg    时间: 2009-11-19 14:29
标题: “2012” зөгнөлт кино Монголд


Америкийн нэрт найруулагч Роланд Эммерихийн бүтээсэн “2012” зөгнөлт уран сайхны кино Монголд нээлтээ хийх гэнэ. Тус кино нь энэ сарын 11-нд дэлхий дахинд нээлтээ хийсэн юм. “2012” зөнгөлт кино нь нээлтээ хийсэн өдөртөө л 65 сая ам.долларын орлого олж, ашиг орлогоороо “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлээд байгаа аж. Уг кинонд Майя соёл иргэншлийг зөгнөсөөр ертөнцийн төгсгөл хэрхэн болж буйг харуулжээ. Дэлхийн сүйрлийн тухай өгүүлэх “2012” зөгнөлт уран сайхны кино энэ сарын 20-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх аж. “Өргөө” кино театр нь “Sony pictures”, “Warner Bros”, “20th Century Fox”, “Disney pictures” зэрэг Холливудын кино компаниудтай гэрээ байгуулж дэлхийд гарч буй шилдэг кинонуудыг хууль ёсны зөвшөөрлийн дагуу үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн юм.
М.Дөл




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3