蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 纪念成吉思汗诞辰850周年 [打印本页]

作者: 蒙英翻译    时间: 2012-11-17 22:38
标题: 纪念成吉思汗诞辰850周年
Ирээдүй хойч минь биднээр бахархах түүхийг хамтдаа бүтээхийг Ерөнхий сайд уриаллаа


Чингис хааны аугаа үйлсийг судлан дэлхий дахинаа дэлгэрүүлэх, өвлүүлсэн соёл уламжлалыг ард түмэндээ түгээн өргөжүүлэхийн төлөө төрөөс гаргасан нэгэн чухал шийдвэр бол их хааны төрсөн өдрийг “Үндэсний бахархлын өдөр” болгон зарлаж, Монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж, гэр бүл, үр хүүхэддээ үндэсний эх соёл уламжлалаа өвлүүлэхэд энэ өдрийг зориулж байхыг нийт иргэддээ уриалсан билээ.
Иймд Чингис хааны мэндэлсний түүхэн тэгш ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Шинэчлэлийн Засгийн газраас ард түмнийхээ бахархал омогшлыг төрүүлэх, иргэний үүргээ ухамсарлах, өв соёлтойгоо танилцах, эх түүхийнхээ талаарх эрдэм мэдлэгээ солилцох, үндэсний урлагаа шимтэх гээд олон арван ач холбогдолтой ажлуудыг гурван өдрийн турш зохион байгуулж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилласан юм.


作者: 蒙英翻译    时间: 2012-11-17 22:38

Гадаад дотоодын хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, эх орны алдар гавъяатнуудыг цуглуулан Төрийн ордноо зохион байгуулсан хүндэтгэлийн хурлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нээлээ. Тэрбээр Монголд саатсан зочид, эрдэмтэн судлаачид, нийт ард иргэддээ “Үндэсний бахархлын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлээд, энэхүү түүхэн ой, тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулсан онцлох үйл ажиллагаануудыг танилцуулсан.
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан ирээдүй хойч нь болсон 850 залуу андгай тангараг өргөн иргэний үнэмлэхээ гардсаныг, Чингис хаан бол соёлын өвийг таригч, техник технологийг хөгжүүлэгч, чөлөөт худалдааг дэмжигч, даяарчлалыг санаачлагч байсныг дэлгэн харуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд гаргасныг, хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь монголч эрдэмтдээр хэлэлцүүлж буй “Чингис хаан ба даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж буйг Засгийн газрын тэргүүн тодотгон хэлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аливаа шинэчлэлийг явуулна гэдэг өнгөрснөө умартана гэсэн үг биш, харин ч мартаж боломгүй өв соёлоо хайрлан хамгаалж, хадгалан үлдээхийн нэр учраас манай Засгийн газар Шинэчлэлийн бодлогодоо энэ бүгдийг онцгойлон тусгасан. Бахархах өв түүх үлдээсэн өвөг дээдэс шигээ ирээдүй хойч минь биднээр бахархах тэр түүхийг хамтдаа бүтээцгээе” хэмээн хүндэтгэлийн хурлын индрээс нийт ард иргэддээ уриаллаа.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3