蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 7 хоногт япон аргаар турах 7 арга [打印本页]

作者: hmjg    时间: 2011-3-17 10:03
标题: 7 хоногт япон аргаар турах 7 арга
Элдэв эм тан хэрэглэхгүй, зөвхөн энэ аргаар хоолны тусгай дэг барихад та 13 хоногт биеийн жингээ 7-8 кг-аар хасч чадна. Тогтоосон хугацаанд дор дурдсан маягаар хооллоход хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгүй дараагийн гурван жилд ч жин нэмэхгүй гэж Японы “Мэло” эмнэлгээс дүгнэлт гаргажээ. 13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хязгааргүй ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.

1 дэх өдөр
Өглөө: Хар кофе
Өдөр: Чанасан өндөг хоёр ширхэг, ургамлын тостой шинэ байцааны салат, нэг аяга томатны шүүс буюу нэг ширхэг улаан лооль
Орой: Шарсан буюу чанасан загас, байцааны салат




2 дахь өдөр
Өглөө: Хар кофе, хатаасан талх
Өдөр: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат
Орой: Чанасан үхрийн мах 200 гр, нэг аяга тараг




3 дахь өдөр
Өглөө: Хар кофе
Өдөр: Түүхий өндөг гурван ширхэг, чанасан лууван /ургамлын тостой, 150 гр хатаасан бяслаг
Орой: Алим




4 дэх өдөр
Өглөө: Хар кофе
Өдөр: Шарсан яншуй, Пастерникийн ургамлын тостой салат, Алим
Орой: хоёр ширхэг чанасан өндөг, Чанасан үхрийн мах 200гр, Ургамлын тостой байцааны салат




5 дахь өдөр
Өглөө: Түүхий лууванг үрж, нимбэгийн шүүсээр амтална
Өдөр: Чанасан буюу шарсан загас 500 гр, нэг аяга томатны шүүс
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат




6 дахь өдөр
Өглөө: Хар кофе
Өдөр: Тахианы мах 500 гр, Түүхий лууван буюу байцааны салат
Орой: Чанасан өндөг хоёр ширхэг, Түүхий луувангийн салат




7 дахь өдөр
Өглөө: Цай
Өдөр: Чанасан үхрийн мах 200гр, Дуртай жимс
Орой: Гурав дахиас бусад өдрийн оройн хоолны цэснээс сонгож иднэ.


8-13 дахь хоногт хоолны дэгээ буцааж давтана. Тухайлбал, найм дахь өдөр долоо дахь өдрийн, ес дэх өдөр зургаа дахь өдрийн хоол…гэх мэтээр 13 дахь өдөр нэг дэх өдрийн хоол иднэ. Ингэж жингээ хассаны дараа хоёроос гурван жил жирийн хоол идэхэд ямар ч хориг саадгүй.


作者: hmjg    时间: 2011-3-17 10:04
Япон хүний нэр
Зарим япон хүний нэрийг албаар монгол хэл рүү орчуулж үзлээ.

英雄 /Хидэо/ Баатар
智明 /Томоаки/ Оюунгэрэл
賢英 /Кэн-Ичи/ Мэргэнбаатар
好幸 /Ёшиюүки/ Өлзий-Сайхан
強, 剛 /Цүёши/ Бат

陽子 /Ёко/ Нараа
美月 /Мизүки/ Сарангуа
清美 /Киёми/ Ариунгуа
花子 /Ханако/ Цэцгээ





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3