蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Andesite- Андезит [打印本页]

作者: hmjg    时间: 2011-1-10 23:07
标题: Andesite- Андезит
Андезит нь дундлаг найрлагатай плагиоклаз (ерөнхийдөө An 30-50%), болон 35% -иас бага клинопироксен, эвэрхуурмаг, оливин зэрэг өнгөт эрдсүүд агуулсан байдаг. Андезит нь субдукцтай холбоотой арлан нумын вулканоген чулуулагт түгээмэл тохиолдоно.

Дээрхи зурагт (зүүн – хөндлөн туйлшруулагчтай, баруун – шулуун туйлшруулагчтай) галт уулын шил болон плагиоклазаас тогтсон үндсэн хэсэг доторхи бүслүүрлэг болон ихэрлэлт бүхий плагиоклазийн фенокристаллыг харуулав. Плагиоклазийн микролитууд нь бараг хоорондоо зэрэгцсэн байдалтай байгаа бөгөөд трахит текстур бий болгосон байна.

作者: hmjg    时间: 2011-1-10 23:11
Basalt - БазальтБазальт нь хамгийн түгээмэл галт уулын чулуулаг юм. Энэ нь далайн ёроолыг хучих бөгөөд түүний урсац нь хэд хэдэн тивийг хучдаг. Мөн арлан нумыг бүрдүүлэгч гол хэсэг юм. Базальтийн гол бүрдүүлэгч эрдэс нь плагиоклаз болон пироксен, оливин бөгөөд голчлон порфиритик байдаг:

Дээрхи хоёр зураг нь хөндлөн туйлшруулагчтай үеийнх юм. Зүүн талын зураг  дээрхи саарал болон цагаан өнгийн эрдэс нь плагиоклаз бөгөөд бараан өнгийн галт уулын шилнээс тогтох үндсэн хэсэг дэхь тод өнгөтэй маш жижиг мөхлөгүүд нь клинопироксен юм. Баруун талын зураг дээрх плагиозлазийн хэсгүүд болон илүү өндөр гэрлийн давхар хугарал бүхий ортопироксен нь томоохон фенокристалл үүсгэсэн байна. Харин доод талын зурагт (зүүн – хөндлөн туйлшруулагчтай, баруун нь шулуун туйлшруулагчтай) хурц өнгөтэй оливин болон саарал нь плагиоклазийн фенокристаллууд, клинопироксен болон галт уулын шилнээс тогтох нарийн ширхэгтэй хэсэгт агуулагдаж байна.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3